
Та ямар нэгэн шалтгаанаар нүдэндээ эм дусаах, тос хавчуулах шаардлага гарч байсан л биз дээ. Ходоод цочроодог эмийг хоолны дараа уудаг шиг нүдний дусаалгыг ч мөн зөв хэрэглэх ёстой байдаг.
Нүдэндээ дусаалга дусаахад тагнай, хоолойд гашуун оргиж байсан уу. Эм дусаахад зүрх дэлсэж, толгой өвдөж байсан уу. Нүдэнд дусаасан эм нулимсны цэгээр дамжин хялгасан судсаар баялаг хамрын хөндийн салстаар маш хурдан шимэгдэж системийн гаж нөлөө үзүүлэх боломжтой.
Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд дараах энгийн алхамыг эм дусаах бүртээ санахад л болно. Эм дусаасны дараа нулимсны цэг орчимд 5 минут дарахад нүдний дусаалга нүдний гадаргуугаар нэвтрэлтийг 70 хувь нэмэгдүүлж, системийн гаж нөлөөг 70% хувь бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Таван минут хэтэрхий удаан санагдаж байвал 1 минут дарахад л дусаалга системийн гаж нөлөөг 50 хувь бууруулдаг. Ердийн үед эм дусаасны дараа 2-3 минут дарахад хангалттай гэж үздэг. Дусаалгыг нүдний дотор буландаа дусаах, дусаалгын хошууг нүдэндээ хүргэх, дусаалга дусаасны дараа нүдээ хурдан анивчихад эмийн бодис нулимсны цэгээр илүү хурдан шимэгдэж нүдэнд үзүүлэх нөлөө багасдаг байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн хуудас
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Батжаргал
(202.179.26.165) 2023-01-22 23:12Сайн байна уу өдөрт хэдэн удаа хэдий хугацааны давтамжтай дусаах вэ? миний нүд өөхлөлттэй болоод байгаа юмаа
Хариулах