Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон дөрвөн жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр боллоо.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 08:30 цагт эхэлж, 20:00 цаг өнгөрч байхад шийдвэрээ  гаргасан юм. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.