Ерөнхийлөгчийн хоригийг 64.2 хувийн саналаар хүлээж авлаа

Twitter Print
2019 оны 10-р сар 06-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг батлах УИХ-ын тогтоолд хориг тавьсан.

Тодруулбал “...Ард нийтийн санал асуулгыг хууль зүйн ийм илэрхий зөрчилтэйгөөр явуулж, ард түмнээ хууль бус үйл ажиллагаанд татан оролцуулах нь Үндсэн хуулийн дархлааг үгүй хийх, хууль дээдлэх ёсыг устгах, улмаар улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх муу үр дагавартай тул зөвшөөрөх аргагүй юм...” гэх утга агуулсан хориг байсан юм.

Тэгвэл УИХ-ын чуулган хуралдаж, Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авсан юм. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Харин Хууль зүйн байнгын хороо дэмжээд байсан юм. Энэ дагуу чуулганаар хоригийг дэмжих эсэхийг хэлэлцэж хүлээн авахад санал нэгджээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.