Б.Жаргалсайхан: Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрыг Хойд Солонгос руу явуул, амьдрал үзэг

Twitter Print
2019 оны 09-р сар 23-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа эрч авахтай зэрэгцэн БНН-ын  даргын идэвх хэт сэргэж эхэллээ. Олны анхаарлыг татсан ямар л сэдэв байна тэр бүрийг өлгөн авч, хатуухан шүүмжилдэг түүний  "Оноо" авах гэсэн оролдлого нь эцэстээ хэрээс хэтэрч, эрх баригч намын хэрэгт ч оролцох болов. 

Сонгуульд хэнийг хэрхэн нэр дэвшүүлэх нь тухайн намын шийдэх асуудал боловч, "Буян"-гийн Б.Жаргалсайхан эрх баригч намын хэрэгт оролцон Засгийн газрын сайд нарынх нь цаашдын карьерыг шийдчихсэн яваа сурагтай. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудастаа “Одоо наад Ч.Улааныгаа морь малных нь зүчээ рүү хөөж явуул. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрыг өмнөд Судан, Хойд Солонгос хоёр руу Элчингээр явуул. Насныхаа эцэст жаахан амьдрал үзэг. Тэр 12 түрүүлсэн аваргаа одоо амраа л даа.

Хэчнээн жил саарал байшинд хорьж тамлах гэсэн юм бэ.  Юу ч хийж чадахгүй мөртлөө гүүнд хайртай морь шиг дурнаас цаашгүй болсон хэдэн манараа өвгөчүүл л харагдах юм. Тэгсэн мөртлөө хамаг зовлонгоо нүүрэн дээрээ тохчихоод нэг их ажиллаж байгаа гэмгүй царайнууд. Зөв бүхнийг эсэргүүцэж явдаг, алтны хулгайч Д.Хаянхярваадаа та нар өөрсдөө ялыг нь үүрүүл. Хятадуудтай нийлж хордуулсан Хонгорынхны гомдол хорсол хэдэн үеэрээ тасрахгүй. Сүжигтэй” хэмээн бичиж, эрх баригч намын даргад зааварлаж сууна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.