Уран барималч А.Очирболд “Норд-Арт”-ын дээд шагнал хүртжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 23-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. 

Энэ жилийн 21 дэх удаагийн үзэсгэлэнг зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорчээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээл аж.

Үзэсгэлэнгийн хүрээнд “Гэрлийн урт шөнө” арга хэмжээг есдүгээр сарын 21-нд зохион байгуулж, “Норд-Арт 2019” шагнал болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодруулсан байна. Энэ ёслолын арга хэмжээнд нийт 4000 зочин, урлаг сонирхогч хүрэлцэн иржээ. Уран барималч А.Очирболдын хүртсэн дээд шагналыг "Норд-Арт 2020" үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10 мянган еврогийн мөнгөн шагнал дагалдах аж. Шагналын албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “Норд-Арт 2020” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох юм байна.

Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан шилдэг 371 уран бүтээлчид энэ жилийн Норд-Артад оролцсон байна. Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм. Тэрбээр 2015 онд Норд-Арт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэж, “Норд-Арт 2015” үзэсгэлэнгийн “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй. 

71204533_2278285229087704_553884338316378112_o

“Норд-Арт 2019” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн 23 уран бүтээлч 53 бүтээлээрээ аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.