Харанга хамтлагийн “Замд гаръя” реалити шоу өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Монголын рок поп ертөнцийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд "Замд гаръя" тоглолтоо энэ сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товлоод байгаа.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн үдэш бүрийн 23:00 цагт "Замд гаръя" реалити шоу "Боловсрол суваг" телевизээр үзэгчдэд хүрэх гэнэ. Мөн тэд түүхээ өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлэг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргах аж. “Харанга”-чууд тоглолтод “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on” хамтлаг, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee гэх мэт хамтлаг дуучид оролцох юм байна.

Тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30-60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах аж.

А.Маргад 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.