Тэд бидний тухай: Монгол улс болон БНАСАУ-ын 65 жилийн дотносол

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

  Умард солонгосын тэргүүн Ким Жөн Ун төр барьсны дараа тус улсад айлчилсан гадаадын анхны төрийн тэргүүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлаа. Тус хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд энэ нь Хятад, Америк, Япон зэрэг том улсуудын харилцааны дунд далдлагдан хөгжсөөр иржээ.  1948 оны 10 дугаар сард хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь Монгол улс  Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосон Азийн анхны улс болсон билээ. 

Солонгосын дайны дараа Монгол улс  ах дүү улсын хувиар Умард Солонгост тусламжийн гараа сунгажээ. 1953 оны наймдугаар сард монголын ард түмнээс Умард Солонгост үзүүлсэн тусламжийн хэмжээ нь арьсан дээл, гутал, бугын арьс, мах махан бүтээгдэхүүнийг үл оролцуулан зөвхөн бэлгэнд өгсөн адуу л гэхэд 17 мянган толгой байлаа хэмээн тухайн үеийн “Ардын өдрийн сонин” мэдээлж байв. Харин энэ оны дөрөвдүгээр сард, Умард Солонгост суух Монголын Элчин сайд ерөнхийлөгчдөө Умард Солонгост хүнсний хомсдол учирч магадгүй байгаа тухай мэдээлсэн нь чухамдаа Монгол Улс тус улсад хүнсний тусламж үзүүлэх хэрэгтэйг уламжилсан хэрэг байв. Умард Солонгос цөмийн зэвсэг турших асуудал дээр хатуу байр суурь илэрхийлдэг бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард гадаад улс орнуудаас хүнсний ээлжит тусламж  авч чадаагүй байсан  үедээ Монголыг санагалзсан нь энэ юм.    Умард Солонгосчууд өөрсдийн үзэл суртлыг гадагш сурталчлахыг ихээхэн чухалчилдаг. Монголын "Жүчэ" нийгэмлэг тус улсаас Монголд  нөлөөгөө бий болгох гол түшиц болж байна . 2012 онд Ким Чен Ирийн зохиосон “Сөнгүний бодлого” зохиол Монголд хэвлэгдэж, тус улсын нэр алдартай эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихэд татсан байна.     

Тэд яагаад бие биенээ сонгох болов?

Монгол нь Хятад, Орос улсын дунд хавчуулагдан орших эх газрын улс юм. Иймээс Монгол  бусад улстай түншлэхийг  ямагт эрэлхийлж байдаг бөгөөд тэдгээр улсуудыг хөрш орон хэмээн дотночлон нэрлэхийн зэрэгцээ дипломат харилцаандаа гуравдагч хөрш хэмээн илэрхийлж байдаг. Умард Солонгос ч мөн гуравдагч хөршийн тоонд багтана. Хүйтэн дайны дараагаас Монгол улс Зөвлөлтийн дагуул улс гэх нэрнээсээ ангижирч, олон ургалч гадаад харилцааг илэрхий чангатгаж, тэр ч бүү хэл том улсуудын хоорондох тэнцвэрт байдлыг хангах дүртэй болжээ. 2007 оны есдүгээр сард Монгол Улс Умард Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний долоо дахь тал нь болов. Мөн онд уг хэлэлцээний ажлын хэсгийн нэгэн хуралдааныг Монгол Улс Улаанбаатар хотод хуралдуулсан байна. Тэр үед Монголын Гадаад харилцааны яамны хариуцлагатан Монгол бол Зүүн Хойд Ази дахь зургаан талын хэлэлцээнд оролцдоггүй цорын ганц улс хэмээсэн нь олон улсын тавцанд тэд тоогдохгүй байгаадаа илэрхий дургүй байгааг харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын өмнө хэвлэлийнхэн, энэ бол Ким Жөн Уны хамгийн анхны гадаад харилцааны алхам болно хэмээн төсөөлж байв. Гэвч дөрвөн өдрийн айлчлал төгсөхөд ерөнхийлөгч Элбэгдорж, Ким Жөн Уны уулзалтын хамтарсан мэдэгдэл огтхон ч гарсангүй. Үүнийг хэвлэлийнхэн Ким Жөн Ун гадаад харилцааны анхны уулзалтаа Хятадын удирдагчидтай хийхийг хүссэнтэй холбоотой хэмээн таамаглаж байна гэж Хятадын төв хэвлэлд бичжээ.

Д.Базардорж

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.