Ким Жон Унд сум нэвтэрдэггүй хантааз, байлдааны дрон бэлэглэжээ

Twitter Print
2023 оны 09-р сар 18-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ОХУ-д хийсэн 6 өдрийн айлчлал дууссан байна. Тэрээр өнгөрсөн ням гарагийн орой Приморье мужийн Артём галт тэрэгний буудлаас хоёр улсын хил дээрх Хасан хилийн боомтын зүг хөдөлсөн байна.

Айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзсанаас гадна ОХУ-ын зэвсэгт хүчний объектуудад зочилж, оросын орчин үеийн зэр зэвсэг, машин техниктэй танилцсан юм.

Өнгөрсөн ням гарагт тэрээр Владивосток хотын далайн ургамал амьтдын үзэсгэлэн үзэж, Алс Дорнодын улсын их сургуулиар зочилж, тус сургуульд сурч байгаа хойд солонгосын оюутнуудтай уулзаж, оросын цэргийн инженерүүдийн бүтээлтэй танилцжээ.

Түүнээс гадна Ким Жон Ун Приморье мужийн амбан захирагч Олег Кожемяктай уулзсан ба О. Кожемяко түүнд ОХУ-д үйлдвэрлэсэн сум нэвтэрдэггүй хантааз, дулаан мэдрэгч камерт харагдуулдаггүй тусгай хувцас, 5 камикадзе дрон болон тагнуулын дрон бэлэглэжээ.

О. Кожемякийн Хойд Солонгосын удирдагчид тайлбарлахдаа уг сум нэвтэрдэггүй хантааз нь цээж, мөр, хоолой, цавь хэсэгт сум нэвтрэхээс хамгаалах ба бусад хантаазнуудаас илүү хөнгөн аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д энн сарын 12-нд ирсэн ба барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ким Жон Ун, В. Путин нар ОХУ-д зэр зэвсэг нийлүүлэх асуудлаар уулзаж байгаа хэмээн мэдээлж байсан юм.

Блүүмберг агентлаг Пхеньян Москвад их бууны сум, танкны эд анги нийлүүлж, оронд нь ОХУ-аас хүнс, цэргийн техник, түлш болон хатуу валют авахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн билээ.

Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр Ким Жон Унд Комсомольск-на-Амуре хотод байрлах Су-35, Су-57 сөнөөгч онгоцнууд, зорчигч тээврийн SJ-100 онгоцны үйлдвэр маш өндөр сэтгэгдэл үлдээсэн аж. 

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.198) 2023-09-19 08:58
      • 0
      • 0

      ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

      Хариулах