Ц.Баатархүү: Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 17.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдлээ.

Осол болсон газар нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т харьяалагддаг ба Улаанбаатар хотын дарга тавдугаар сарын 10-нд очиж ажиллан, ажлын хэсэг томилж, шалгалт явуулж байжээ. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр анх энэ хэсэгт цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж, шалгуулсан ба тавдугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр шалгалтын дүнг танилцуулж байжээ. 

Хохирогч хүүхдүүд Дэнжийн мянгаас энэхүү усан халианд хөөсөнцөр тавьж, сэлж тоглох явцдаа осолдон, харамсалтайгаар амиа алдсан байна.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.

Энэ асуудал дээр ААН, иргэн бүр хаана хаана анхаарах хэрэгтэй. Урин дулааны цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.