Ханхүү Шарль өөрийн мэдлийн 770 га талбайд цэвэр тариа буудай, жимс хүнсний ногоо тариалдаг

Twitter Print
2022 оны 09-р сар 13-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Prince Charles---Roi Charles III.

70 гаруй жил хун тайж Charles гэж дууддагдаж байсан бол одоо Roi Charles III-Шарль-3 хаан гэх болсон Англичуудын татварын мөнгөөр тансаглаад амьдраад болох атал тариачин өвгөн шиг хамар, хацар нь улайж холцруутан борлосон, мойногшсон том гартай Хан хүү нийт 53 770 га талбайд байгаль дэлхийд, хүмүүний эрүүл мэндэд ээлтэй Био-Эко-Органик тариа хүнсний ногоо жимс жимсгэнэ сүүлийн 30 гаруй жил тарьж ургуулж яваа хүн юм байна.

Анх 1990 онд хунтайж Шарль "Duchy Original" хөтөлбөрөө хэрэгжүүлхээр Лондон хотоос холгүй орших Highgrave буюу Charles-ын байшин гэж нэрлэгддэг эдлэнгийнхээ газарт ямар ч химийн бордоо усалгаа хэрэглэхгүй органик бордоо хэрэглэсэн жимс ногоогоор зөвхөн өөрсдийн гэр бүлийн хэрэгцээг хангаж байсан бол одоо дэлхийн зах зээл дээр дээд зэрэглэлийн эко бүтээгдхүүн болон борлогдож жилдээ хэдэн зуун сая еврогын орлогтой болсон байна.

Ханхүү Шарль өөрийн мэдлийн 770 га талбайд цэвэр тариа буудай, жимс хүнсний ногоо тариалж, 8 га талбайд дэлхийн олон орны ой мод ургамал цэцэгс тарин суулган ургуулж, гайхалтай ойжуулан цэвэр эко өвс ургамал идсэн мал амьтан (буга, зээр, гөрөөс), тахиа, гахай өсгөн үржүүлсээр байна.

Өөрийх нь 70 насны ойн жил төрсөн ач хүү Louis-дээ зориулан нярай болон хүүхдийн арчилгааны түрхлэг тос, саван шанпунь, бүсгүйчүүлдээ цэвэр эко гоо сайхны бараа бүтээгдхүүн гаргасан гэнэ.

Английн 23 Гүн угсаатай хэргэмтэн Ханхүүтэй хамтран 53 000 га талбайд цэвэр эко жимс хүнсний ногоо тариалж мөн органик усан үзэм тариалан төрөл бүрийн дарс нэрэн гаргасан байнаа.

Английн Newquay хотын Nanslendan дүүрэгт ханхүү Шарлын санаачлагаар барилгын материал нь химийн хольцгүй тоосго материалаар баригдсан цоо шинэ эко хотхон баригдан ашиглалтанд ороход хотхоны хүүхдийн тоглоомын талбай нь хүртэл байгальд ээлтэй хүүхдүүдэд харшил өгөхгүй материалаар баригдсан.

Ханхүү зөвхөн үхэр, хонин, ямааны фермесээ жилд 900 мянган литр сүү сааж, цэвэр органик хонь үхрийн дээд зэрэглэлийн эко мах, махан бүтээгдхүүн нь дэлхийн зах дээр өндөр үнээр борлогдож дээд зиндааныхны байнгын хэрэглээ болсон юм.

Түүний ойрын төлөвлөгөө болох Fondation The Prences Charles төслийнхөө хүрээнд Энэтхэгт 1500 га талбайд Eco Village in Inde ажлаа эхлүүлээд явж байсан юм байна.

"Та газрын хөрсөө яг л сайн эмч шиг эмчилж чадвал газар таньд баялагаа харaмгүй өгөх болноо" гэж Harmony номондоо бичжээ. 2019 онд Вашингтон хотод хуралдсан Дэлхийн дулаарлын эсрэг олон улсын чуулга уулзалтанд ханхүү Шарль Дулаарлын эсрэг Эко бүс байгуулах төслөө танилцуулж байжээ.

Д.Сувдмаа

Франц улс

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.53.17) 2022-09-14 02:44
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах