Залхуурлын гурван хэлбэр

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Будда залхуурлыг гурван хэлбэрээр дүрсэлсэн байдаг. Эхнийх нь бид бүгд мэднэ. Бид ямар ч юм  хийхийг хүсэхгүй үедээ босож аливаа зүйлийг хийхийн оронд хэвтэртээ юм хивэхийг өөрсдөдөө зөвшөөрдөг.

Хоёр дахь нь өөрийгөө буруу бодох буюу - залхууран бодох. "Би юу ч хийж чаддаггүй. Бусад хүмүүс бясалгаж, аливаа зүйлийг оролдож хийж магадгүй. Тэд ухаантай, сайхан сэтгэлтэй, бас өглөгч. Харин би тийм биш. Би чинь дэндүү тэнэг шүү дээ." Эсвэл үүнийг эсэргээр "Би чинь маш ууртай хүн, би амьдралдаа юу ч хийхгүй, надад юуч байхгүй, оролдох ч хэрэггүй биз" гэх мэтээр боддог. Энэ бол залхуурал.

Гурав дахь хэлбэрийн залхуурал нь ертөнцийн элдэв хэрэгт оролцон үргэлж завгүй байх. Бидэнд үргэлж цаг завынхаа хоосон орон зайг нөхөх боломж байдаг. Мөн энэ бүх үйл хэргийг ерөнхийд нь үйлийн үр гэж үзэж болно. Гэхдээ ихэвчлэн нь зүгээр л өөрийгөө таньж мэдэхээс зайлсхийх арга болдог. Намайг агуйгаас гарч ирэхэд хүмүүс надаас "Наадах чинь зайлсхийж буй хэрэг бус уу?" гэж асууж байсан.

Би тэдэнд "Юунаас зайлсхийнэ гэж. Миний байсан газар сонин сэтгүүл, радио зурагт байгаагүй" гэж хариулсан. Ярих хүн ч байхгүй. Хэрвээ ямар нэг зүйл болсон бол надад найз нөхөд рүүгээ ярих утас ч байгаагүй. Би өөрөө хэн байсан, бас хэн болоогүй вэ гэдэгтэйгээ л нүүр тулан үлдсэн. Хаашаа ч зугтах арга байхгүй. Өөрөө өөрөөсөө зугтаж чадахгүй шүү дээ.

Бидний амьдрал үргэлж үйл явдлаар дүүрэн, бид маш завгүй, тэр бүү хэл өөрөөрөө байх ядаж ганц хором ч байхгүй шүү дээ. Энэ бол зайлсхийх явдал юм. Манай авга эгч нарын нэг нь үргэлж радио сонсох юм уу, зурагт үздэг байлаа. Энэ нь нам гүм байдлыг эвдэж байдаг. Арын дуу чимээ нь биднийг бүхий л амьдралын туршид дагасаар байдаг. Бидний ихэнх яг л тийм л байдаг биз ээ.

Бид нам гүм байдлаас айдаг - гадаад нам гүм, дотоод нам гүм. Гаднаас бидэнд ямар нэг зүйл ирэхгүй тохиолдолд бид өөрсдөө дотроосоо ямар нэг дуу чимээг бий болгож эхэлдэг - санал бодол, аливаа зүйлийг шүүх өчигдөр эсвэл өмнө нь болж байсан зүйлсийг эргэн санах. Бид төсөөлдөг, мөрөөддөг, ямарваа төлөвлөгөө гаргадаг, эсвэл айж гунигладаг. Тэнд нам гүм байхгүй. Бидний чимээ шуугиантай гадаад ертөнц бол ердөө л бидний дотоод дуу хоолойны тусгал: бидний байнгийн хийдэг зүйлс эсвэл юу ч хийхгүй байх нь.

Саяхан би нэгэн Австрали хуваргатай ярилцав. Тэр өөрийн дхарма үйл хэргээсээ болон ажлын хэнээтэн болсондоо санаа зовинож байлаа. Тэр өглөө 3 цагт босдог аж. Эцэст нь тэр нурж эхэлжээ. Түүний бүхий л үйл хэрэг нуран унаж, тэр юу хийж чадахаа больсон байна.

Түүний зан араншин нь зөвхөн түүний үйл хэрэгтэй холбогдож байв. Түүний дхармагын төлөө ажилдаг агаад энэ нь ч их буянтай хэрэг шиг харагдаж байлаа. Түүнд энэ сайн зүйл хийж байгаа мэт санагдаж байв. Түүний багшийн зөвлөгөөг дагадаг олон хүмүүс түүнийг хүндэлж байсан ч одоо тэр юу ч хийж чадахаа больжээ - Тэр ер нь хэн юм бэ? түүний юу хийж чадах юу хийснээрээ өөрийгөө тодорхойлж буйгаар - тэр энэ хүндэрлийг давах ёстой ажээ. Одоо бол тэр юу ч хийж чадахгүй агаад бусдаас хамааралтай болжээ.

Тиймээс ч би түүнд: "Ямар сайхан, бас гайхалтай боломж вэ! Одоо чи ямар нэг зүйл хийх шаардалага болсон юм чинь чи тийм л бай." Гэхэд тэрээр үүнд хүрэхийг оролдсон, гэвч юу ч хийхгүй байх нь намайг айлгаж орхисон юм. Юу хийх нь бус хэн байх нь түүнийг айлгасан гэж хариулж билээ.

Энэ гол нь юм шүү дээ. Бид өөрсдийн амьдарлаа ямар нэг үйл хэргээр дүүрэгдэг. Энэ нь гайхамшигтай, гэхдээ үүнийс зайлсхийх хандлага руу оруулахаас болгоомжлоорой. Би сайн үйл болон хэрэгтэй зүйлсийг битгий хий гэж байгаа юм биш, хэрвээ амьсгалж байгаа бол гаргаж бас оруулж байх ёстойтой адил юм. Бидэнд үйл хэрэг болон бодож бясалгах хоёр аль аль нь хэрэгтэй. Бидэнд өөрсдөөрөө байх хугацаа хэрэгтэй тэгвэл бидний оюун ухаан ч амар амгалан байх болно.

Орчуулсан М.Азжаргал

Орос хэлээр: http://asiarussia.ru/buddhism/2967/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.73) 2018-09-23 10:25
      • 0
      • 0

      ойлгомжгvйгээр орчуулжээ

      Хариулах

    • Зочин

      (119.40.98.29) 2016-11-04 16:15
      • 0
      • 0

      Үнэн шүү залхуурлын хэлбэрүүд яг мөн. Би ч гэсэн яг чухал зүйлээс зугтааж өөрийгөө шал дэмий зүйлээр завгүй байлгаад байгаагаа мэдэрдэг. Энэ ч бас залхуурал юм байна гэж бодож үзэж байсан шүү. Боёо Дооёо нарын хошин шогт яг үүнийг бензин хийх ч завгүй түрлээ дээ гэдэг шүү дээ

      Хариулах

    • Zochin

      (103.26.194.131) 2016-09-04 15:49
      • 0
      • 0

      Hereg bolgoj tsag gargaj unshsan yumsan, haeamsaltai ni oilgomjgui blaa gj

      Хариулах

    • Зочин

      (109.91.36.130) 2016-05-11 17:57
      • 0
      • 0

      Өөрийгөө сонсож сур гэж байна

      Хариулах

    • Зочин

      (172.56.3.182) 2016-04-17 23:25
      • 0
      • 0

      Гол санааг нь ойлгосонгүй.

      Хариулах

    • Sda

      (122.201.21.90) 2016-03-11 11:42
      • 0
      • 0

      Utgagui ym

      Хариулах

    • Зочин

      (182.160.41.180) 2016-03-09 10:08
      • 0
      • 0

      Орчуулсан М.Азжаргал ene yag yu yariaad bna orchhulagch guai

      Хариулах