ОУХМ Т.Тулга “Токио-2020” олимпийн наадмын эрхээ авлаа

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Казахстанд үргэлжилж байгаа “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр манай улсаас 4 бөх барилдаж байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн бөх, Б.Баттулга дасгалжуулагчийн шавь, ОУХМ Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдах болзол хангалаа.

Тэрбээр дагах тойрогт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангасан юм. Ингэснээр “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрх авлаа. Т.Тулга Монголын чөлөөтийн баг тамирчдаас ирэх жилийн олимпийн наадмын анхны эрхийг авч байна. Тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай барилдах хуваарьтай байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.