
Хүнсний зориулалттай этилийн спирт ихдээ 96%-ийн цэвэршилтэй байдаг. Техниkийн зориулалттай бол цэвэршилт н 70% хүртэл буурдаг. Этилийн спиртийг 100% цэврээр гаргаж авах боломжгүй.
Үүнд заавал бага хэмжээний сувс эсвэл метилийн спирт агуулагдаж байдаг. За энэ сувсны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл уусан хүн уг архинд хордож үхдэг. Химийн лабораторт хэт ханасан 99% ийн этилийн спиртийг туршилтанд хэрэглэдэг. Маш тогтворгүй нэгдэл.
1. Архи мансууруулах бодисоос хамгийн цэвэрт тооцогддог нь Водка буюу цагаан архи байдаг аж.
Цагаан архины найрлагад *сивушын тос* гэгч байдаг гэнэ. Цагаан архинд этилийн спиртээс гадна альдегид, kетоны нэгдэл бага хэмжээгээр агуулагддаг. Үүнийг праkтиkт сивушын тос буюу сувс гэж нэрлэдэг. Цагаан архины (водkа) найрлаганд орсон этилийн спиртийг юунаас нэрж гаргаж авснаас энэ ихээхэн шалтгаална.
2. Орос улсад 1894 онд архийг савлаж зарах хууль батласан бөгөөд бага хэмжээгээр анхлан савласан архи «Московская Особая» нэртэй байжээ.
3. Нэг литр цагаан архи, 953 грамм цэвэр жинтэй байдаг гэнэ.
4. Орос дайны үеийн № 56200 тоот «фронтод зуун грамм» тушаалаар 1941 оны 8 сарын 22 нд байлдагчдад норм өгдөг болжээ.
5. Архийг 8–10 градуст хөргөж уух нь тохиромжтой гэнэ харин хөргөгчид хадгалсан архи амтгүй байдаг гэнэ.
6. (Аква-вита) буюу нэрмэл архийг Италиас Орост 1429 онд анх оруулсан.
7. Хатан хаан 2 р Екатеринагийн үед дэлхийд хамгийн үнэт архи гарч худалдаалагдсан түүх байдаг.
8. 1885 онд архийг хувингаар савлаж зардаг байсан бөгөөд нэг хувин архи 12,3 литр байдаг байжээ.
9. Архиийг үйлдвэрлэснээс хойш 1 жил хадгалах хугацаатай хэмээн тэмдэглээ байдаг гэнэ.
10. 1865 оны 1сарын 31 нд Менделеев докторын диссертацаа «Нэрмэл усан дахь спиртийн найрлага» сэдвээр хамгаалсан.
Харин архины хор хөнөөл бол үүнээс илүү тоогоор жагсаагдах ч өнөөдөр сонирхолтой 10 мэдээллийг хүргэв.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.