Царван цар тахлын эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ

Twitter Print
2021 оны 01-р сар 14-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Англиар wormwood, Оросоор полынь горькая, /латин нэр Artemisia absinthе/ гэх Монгол орны хаа бол хаана ургадаг, буудайны гурил гашууруулж, тариаланчдын толгойны өвчин болдог энэ ургамал үнэхээр гайхалтай эм санж.

Нью Йорк хот дахь Колумбын их сургууль мөн Вашингтоны Бустерскийн нэрэмжит Политехникийн дээд сургуудийн эрдэмтэн судлаачид царвангийн 7 сортыг судлан үзсэний эцэст царвангийн халуун ханд ковидын эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Ингээд вакцин ашиглах бололцоо муутай газруудад гайхалтай үйлчилгээтэй гашуун царван маань авралын од болох юм байна.

Баруун турууны тэсгим хүйтэн өвөл өссөн бидний багад хоолойны хосгүй эм болж байсан энэ ургамал нь нүдний архаг үрэвсэл, арьсны мөөгөнцөр /Mycosis?/, төмсөгний үрэвсэл /Orchosis?/, судасны ханын үрэвсэл, цүлхэн, амнаас эвгүй үнэр үнэртэх, ханиад, хамрын шуухитнаа, астма, уушгины сүрьеэ /Tuberculosis/, нойргүйдэл, дотор бачуурах, тархиар хатгуулах,гутрал сэтгэл санаагаараа өвдөх /hypochondria/, сарын юм ирэхгүй байх /Amenorrhea?/,

умайн хананд юм гарах /Эндометриоз/,

гэдэс гүйлгэх, дүүрэх, гастрит /хүчиллэг багасах/,

цөсний хүүдийн агшилт алдагдах /Biliary Dyskinesia?/,

цусны хорт хавдар,/Leukemia/,

хөл, цавь, хөх, нүүр, уушги, төвөнх, хамрын хөндий, ходоод, дэлүү, хэл, үе мөч, дэлүү, цөсний хүүдийн үрэвсэл,

давсагны чулуужилт,

бөөлжис цутгах,

бөөрний уйланхай /киста на почках/,

сөөргөө, цээж хорсох, ходоод өвдөх,

цистит, ходоод гэдэс хямрах /dyspeptic complaints/,

хоолны шингэц муудах /enfeebled digestion/,

яс, махны бэртэнгэ гээд түмэн зүйлийг анагаах ид шидтэй эм санж.

Мөн ходоодны хорхойг гадагшлуулах /Filaricide?/, ходоод, цөс, нойр булчирхайн шүүсийг ялгаруулах, туулгаж гэдэс дотор цэвэрлэх /Deobstruent?/, /Discutient?/, шээс хөөх, үрэвсэл дарах, цус шингэрүүлэх эмийн үндсэн үйлдэлтэй гэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.