Дэлхийн сая сая иргэд дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж байна

Twitter Print
2019 оны 09-р сар 21-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг бүх нийтийн суултанд дэлхийн сая иргэд нэгдэж байна. Үеийнхнийгээ дэлхийн дулаарлын эсрэг хөдөлгөөнд уриалж, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүүхдээр тодорсон 16 настай Грета Тунберг охины санаачилсан бүх нийтийн суултанд Нью Йорк хотын 1700 сургуулийн мянга мянган сурагчид оролцох ба Грета Тунберг тэдний хамтаар бүх нийтийн суултанд оролцох аж.

Дэлхийн дулаарлын эсрэг бүх нийтийн суултанд оролцогчид эрх баригчдаас дэлхийн дулаарлын эсрэг яаралтай арга хэмжээ авч, нүүрс болон түлшний хэрэглээг багасгахыг шаардаж байгаа аж. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн суултанд 160 гаруй улс орон нэгдэх ба эрх баригчид болон ажил олгогчид бүх нийтийн суултанд оролцохыг уриалж, зарим компаниуд цайны цагаа уртасгаж эсвэл ажилчиддаа нэг өдрийн амралт олгож байгаа гэнэ.

Image result for Climate strike begins in Australia and the Pacific

Австралид болж буй бүх нийтийн суултанд 15 мянга гаруй иргэд оролцож байгаагийн дийлэнх нь залуус, өсвөр насныхан байгаа ба тэд эрх баригчдаас нүүрсний уурхайн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө цуцлахыг шаардаж байгаа аж. ХБНГУ-ын эрх баригчид энэ өдөр байгаль орчныг хамгаалах тухай, дэлхийн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Image result for Climate strike begins in Australia and the Pacific

Дэлхийн цаг уур өдөр ирэх тусам өөрчлөгдөж байгаа ба дэлхийн дулаан дунджаар 15 хэмд хүрсэн нь дэлхийн дулаарал хурдацтай явагдаж буйг илтгэж байгааг эрдэмтэд онцолсоор байгаа билээ. Тэр дундаа хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дулаарал нь дэлхийн цаг уурын тогтвортой байдлыг хамгийн ихээр алдагдуулж байгаа аж.

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.