Пакистанд Оросын иргэнийг цаазалжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 22-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын иргэнийг Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушаррафын амь насанд халдсан хэрэгт ял тулган цаазаллаа. Пакистаны засгийн газраас мэдээлсэнээр, ОХУ-ын иргэн Ахлас Ахлак болон түүний хамсаатан гурван этгээд 2003 онд тус улсын Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого хийсэн бөгөөд хэдэн жилийн өмнөөс хориглоод байсан цаазын ялыг сэргээж тэднийг өнгөрсөн бямба гарит цаазалсан аж. Пакистан улс цаазын ялыг хориглоод байсан бол энэ сарын 16-нд Талибууд 149 хүн, тэр дундаа 132 хүүхдийн аминд хүрсэн халдлага зохион байгуулсанаар ялын дээд хэмжээг эргээн сэргээсэн байна.

Dawn сонинд тэмдэглэснээр, ялтнуудын хоригдож байсан Файзалабада шоронд дүүжлүүр байдаггүй учир бямба гарагын өглөө тэднийг дүүргийн шүүхэд хуяглан хүргэсэн бөгөөд цаазын өмнө төрөл саданэтай нь уулзуулсан аж.

Харин ОХУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдсэнээр, Оросын дипломтууд цаазын ялыг хойшлуулах яриа хэлэлцээ хийж эхэлсэн бол ялтан Ахлас Ахлакын Волгоград хотод амьдардаг эх нь Пакистанд ирж амжаагүй бөгөөд хожимдсон тохиолдолд хүүгийнхээ цаазыг хойшлуулна гэж тооцоолж байсан аж.

1981 онд Волгоград хотод төрсөн Ахлас Ахлакын эцэг нь Пакистан, эх нь Орос бөгөөд тэрээр 2001 онд Пакистанд иржээ.

2003 оны арванхоёрдугаар сард Первез Мушаррафын амь насанд халдах гэсэн хоёр оролдлого гарсан билээ. Тэдгээрийн нэг арванхоёрдугаар сарын 14-нд болсон тохиолдолд Равалпинди хотын гүүрэн дээр дэлбэрэлт зохион байгуулсан боловч Мушаррафын сууж явсан автомашины цуваа хэдэн минутын өмнө явж өнгөрсөн байсан бол арванхоёрдугаар сарын 25-нд мөн амиа золиослогч хоёр этгээд Пакистаны ерөнхийлөгчийн сууж явсан автомашины ойролцоо автомашин дэлбэлэх үеэр 14 хүн амь үрэгдэж, 50 шархдаж байсан аж. Эдгээр хэрэг явдалд Ахлас Ахлак өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд төрөл төрөгсөд нь шүүхээс өгсөн ялыг ташаа эндэгдэл гэж үзэж байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.