Дуучин Б.Амархүүгийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 14-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноосон билээ. 

Тэрбээр шүүх хурлын дараа давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдэж байсан бөгөөд шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ хүргүүлсэн. Түүний хүсэлтийг шүүхэд шилжүүлсэн" гэх тайлбар өгсөн юм.

Тэгвэл тус шүүх хурал ирэх долоо хоногийн мягмар гараг буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох тов гарчээ. Уг хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анх шатны шүүхээс нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Тэрбээр өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхдаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баривчлагдсан юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Khorolsvren

      (202.126.89.78) 7 цаг 27 минутын өмнө
      • 0
      • 0

      Khereg khisen ni vnen yum bol xisen xeregtee onooson ylaa edlekh l kheregtei sh de ard tvmnig itgel khair khvndetgelig daakhgvi batsaanud jaakhan munguni baraa kharchikhad deergaraad door orokhoo medekhgvi yum da

      Хариулах

    • монгол

      (202.179.2.130) 2019-10-30 12:29
      • 0
      • 0

      давж заалдана гэнэ үү бага ял өглөө гэж давж заалдах гэж байгаа байлгүй дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.42) 2019-10-24 06:58
      • 0
      • 0

      Залуу хүн атаархуу муу хүмүүсийг танихгүй уруу татагдаж урхинд орсон байхаа.

      Хариулах

    • Эр

      (202.55.188.87) 2019-10-17 08:33
      • 0
      • 0

      Цааз эсвэл бүх насаар нь хорь. Залууст сургамж болог.

      Хариулах

    • Fan

      (66.181.191.251) 2019-10-16 18:12
      • 0
      • 0

      Uul ni yos zyitei saihan duuchin mini yahaaraa har tamhi tatdag bndaa. Bolohgyi gedgee sain meddeg bsn bhdaa.

      Хариулах

    • Egch

      (202.9.43.62) 2019-09-24 07:20
      • 0
      • 0

      Arai tiim tsuuhun jileer shiitgehgui blguidee. Arai hatuu shiitgej bh heregtei muusain har tamhichinguudiig.

      Хариулах

    • B

      (66.181.176.39) 2019-09-21 20:20
      • 0
      • 0

      Tii

      Хариулах

    • Зочин

      (211.36.145.52) 2019-09-21 18:07
      • 0
      • 1

      Ямар юм дутлаа гэж ингэж балайрч амьдардаг бна. Хэтэрхий баяжаад жаргал нь ихдэхээрээ хүн гэгч амьтан улам л тэнэг болох юм даа ....

      Хариулах