“Тэргүүн охин” Б.Намуун өрхийн эмнэлгүүдэд 20 автомашин хандивлалаа

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун өөрийн үүсгэн байгуулсан “Намуун” хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлгүүдийн албан хэрэгцээнд 20 автомашин бэлэглэжээ. 

Автомашиныг гардуулах үеэр сангийн тэргүүн Б.Намуун “Монгол Улсад өрхийн эрүүл мэндийн тогтолцоо үүссэнээс хойш 20 жилийн хугацаанд өрхийн эмнэлэгт 3000 эмч мэргэжилтэн ажиллаж, хүн амын 70 хувь буюу 2.4 сая хүнд анхан шатны 100 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, 20 гаруй төрлийн шинжилгээ хийж байгаа билээ. 

Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг бага насныхан, өндөр настнууд болон байнгын эмчилгээ асаргаанд байдаг өвчтөнүүд эзэлдэг юм байна. Иймд эдгээр хүмүүст хүрч үйлчлэхэд зориулан Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээлд үйл ажиллагаагаа явуулдаг "Намуун" хүүхдийн сангаас өрхийн эрүүл мэндийн төвүүддээ нийт 20 машин хандивлаж байгаадаа баяртай байна” гэв.

Б.Намуун Ерөнхийлөгч Х.Баттулгын ууган охин юм. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аавыгаа дэмжин ажилласан бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахаас эхлээд сонгуульд ялалт байгуулах хүртэл эцгийнхээ хамгийн ойрын шадар туслах нь байж чадсан билээ. Аавыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа түүний хамгийн анхны гадаадад хийсэн төрийн айлчлалд ч дагалдаж, “Тэргүүн хатагтай”-н үүргийг нэр төртэй биелүүлж байсан.

Image result for Намуун сан

Олон нийт ч түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамптай зүйрлэж “Тэргүүн охин” гэх гуншинг ч зүүгээд амжсан. Б.Намуун нь 2011 оноос “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн санг байгуулж, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.