Люсинда Эми Скот: ГИХГ ямар шалтгаанаар гэр бүлтэйгээ хамт байхад минь хүндрэл учруулж байгаа юм бэ

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Хөдөөгийн малчин залуутай гэр бүл болсон Австрали улсын иргэн Люсинда Эми Скот Гадаадын иргэн харьяатын газрын шахалтаар тун удахгүй нутаг буцахаас аргагүйд хүрчээ.

Тэрбээр манай улсын иргэнтэй гэр бүл болж, хуримаа хийж, багагүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд Монголд амьдрах хугацаандаа гэр бүлтэй болсон тул манай улсын эрхзүйн хүрээнд гэр бүлийн виз авах өргөдлөө ГИХГ-т хүлээлгэн өгсөн байна. Гэвч, тодорхойгүй шалтгааны улмаас хосод Монголд оршин суух визний зөвшөөрөл олгоогүйгээр барахгүй Люсинда гэх эмэгтэйтэй ажилтнууд нь зүй бусаар харьцаж, албадан гаргана хэмээн сүрдүүлжээ.

Цөхрөнгөө барсан бүсгүй олон нийтийн сүлжээнд энэ тухай болон өөрийн амьдралын талаар бичсэн байна. Түүний захидлыг ямар ч нэмэлт засваргүйгээр хүргэе.

Миний бие Люсинда Эми Скот, Австрали улсын иргэн (пасспорт дугаар: ... ),

Монгол улсад ирээд нэг жил хагас болж байна. Talk Talk English сургалтын байгууллагын шугамаар англи хэл заахаар ирж “хөдөлмөр эрхлэх” буюу HG виза авсан. МУ-д маш их таатай, сэтгэл хангалуун ажил төрлөө хийж амьдарч байхдаа өөрийн нөхөр болох Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, малчин Э. Жаргалсайхантай (регистрийн дугаар.....) танилцаж хайртай болж дотноссон. Бид хоёр үүрд хамтдаа амьдралаа холбохоор шийдэж хуримаа товлож, энэ оны 5 сард бидний ойр дотны хамаатан, найз нөхдийнхөө хүрээнд хуримын ёслолыг гүйцэтгэсэн. Австрали улсаас энэ арга хэмжээнд гэр бүлийн маань гурван гишүүд уригдаж ирж оролцсон. Бид гэрлэлтийн баталгаагаа 2019 оны 6 сарын 17-д гардан авсан.

Гэр бүлийн байдалд өөрчлөлт орсноор хууль эрх зүйн дагуу “гэр бүлийн виз”(GB1) авах өргөдлийг дагалдах мэдээллийн хамт 2019 оны 7 сарын 3-д холбогдох газарт хүлээлгэн өгөхөд 2 сарын дотор хариу гарах тухай мэдэгдсэн. Энэ 2 сарын дотор миний сургалтын байгууллагатай хийсэн гэрээ дуусгавар болж, би өөр ажил хайж байсан. Мөн энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт (ГИХГ) гэр бүлийнхээ хамт оршин суух зөвшөөрөл хүссэн асуудал ямар байгааг мэдэх, ажил, бусад амьдрах орчинд өөрчлөлт орж байгаагаа мэдэгдэхээр гурван удаа очиж байсан.

9 сарын 2-д ГИХГ-аас Энхсайханы Энхзориг гэх албаны хүн утасаар холбогдож Сүхбаатар дүүрэгт бидний түрээсэлж байгаа байрыг үзнэ гэсэн. Бид түрээсийн гэрээ дуусгавар болсон тул энэ байрнаас 1 хоногийн дараа нүүж өөр байранд орох гэж байгаа, бид эд зүйлсээ ихэнхийг нь хөдөөд байгаа гэртээ аваачсан тухай хэлсэн. Дээрхи албаны хүн ирж байр үзээд 5 мин үгүйтээ болохдоо Яаж та нар хоорондоо харилцаж ярилцдаг юм? Нөхрийн чинь хувцас хаана байна? Өррийн чинь хувцас хаана байна? гэсэн ердөө гурван зүйл л асуусан. Манай нөхөр голдуу хөдөө байдаг, бид юмнуудаа хөдөөний гэртээ аваачсан байгааг хэд хэд удаа хэлсээр байхад ингэж асууж байгаад би бас гайхсан.

Оршин суух зөвшөөрлөө хүлээж байх үедээ би ажил олсон бөгөөд ерөнхий боловсролын Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд ажилж эхэлсэн бөгөөд улсын сургууль учир миний HG виза-д өөрчлөлт оруулах шаардлагатай байсан тул миний паспортыг холбогдох байгууллагад өгөхөөр авсан байв.

9 сарын 11-д 13:30 орчимд захирангуй дуу хоолойтой монгол эмэгтэй утасаар холбогдож, би хэн юм бол, яах гэснийг мэдэх гээд чадаагүй, ойр байсан сурагч хүүхдийг яриад өгнө үү гэснээр маргааш өдөр 11 цагт ирэх ёстойг ойлгож харин хаана гэдгийг мэдэж чадалгүй үлдсэн. Маргааш өглөө нь орчуулж өгөх хүн олоод залгасан утас руу эргээд холбогдож мэдээлэл авснаар 11 цагт ГИХГ-т ирсэн байхыг мэдсэн. Би хүүхдүүдэд хичээл заадаг болохоор хичээл тараад 14 цагт ГИХГ-т очсон. Очиход Э.Энхзориг миний паспотрыг асуухад би сургууль зөвшөөрөл авах гээд холбогдох газарт өгсөн тухай хэлэхэд “паспортгүй ГИХГ-т ирлээ, Монголоос одоохон гаргана” гэж айлган сүрдүүлсэн. Би учирыг олох гэж нэлээд хичээсэн.

Өмнөх өдөр утасаар ярьж байсан эмэгтэй мөн “чи манай нутаг дэвсгээрээс 10 хоногийн дотор гарах ёстой” гэв. Түүний нэрийг Болормаа гэж би олж мэдсэн, англиар дажгүй ярьж байгааг сонсоод юунд өмнөх өдөр утасаар монголоор ярьж бидний дунд үл ойлголцол бий болгосон юм болдоо гэж бодогдсон. Үл ойлголцох байдал ихсэж, доромжлох, бүдүүлэг харьцах байдал үүсч би ахлах албан тушаалын хүнтэй уулзая гэж бодсон. Э. Энхзориг намайг “ийм хүнийг Монголд оруулж ирж хүүхдүүдэд англи хэл заалгаж байгаа бол гутамшиг” гэж надад хэлж, мэргэжлийн бус зан гаргасан.

Ахлах ажилтан Баянмөнхийн өрөөнд ороход би маш их цочирдож бие ээ барьж чадалгүй уйлж байсан. Дөнгөж юу болсон тухай хэлэх гэтэл хоер талын хэлний бэрхшээлээс болоод маш цөөхөн л зүйл хэлж байтал миний хүссэн GB1 визны зөвшөөрөл гараагүй гэдгийг мэдэж авсан. Ямар шалтгаанаар гараагүйг хэлсэнгүй. Намайг өрөөнөөс гар гэсэн ч би маш их цочирдолд орсон байсан учир хөдөлж чадахгүй байсан. Эцсийн дүнд хэзээ, ямар шалтгаанаар гарч явах ёстойг мэдэж чадалгүй тус байгууллагаас гарч явсан. Миний оршин суух виз хүссэн асуудалд хэрхэн хандаж байгааг хараад миний хүч мөхсөн.

16-ны өглөө бид ( нөхөр, сургуульд ажилладаг орчуулагчийн хамт) асуудлыг тодруулах гээд дахин ГИХГ-т очсон. Энэ удаа тэд миний паспортыг авсан байсан. Сургуулиас надад А зөвшөөрөл авах гэж байсан ажлыг зогсоож, миний гадаадын иргэнийг бүртгэсэн үнэмлэхийг (2019 оны 12 сард хүртэл хүчинтэй) маань хураан авсан. Миний паспортод тус улсаас 9 сарын 26-ны дотор гарсан байх гэсэн тамга тавьсан байв. Энэ асуудалд хэрхэн өргөдөл гомдол гаргаж болох талаар мэдээлэл өгсөнгүй.

Би Монголоос гарч яваад ажил хийх виза дахин хүсч Монголд буцаж ирж гэр бүлтэйгээ хамт байх бодолтой байсан ч ахлах Баямөнх сургуульд асуудалтай гэж мэдэгдснээр сургууль намайг ажилд буцааж авахгүй, холбогдох зөвшөөрлийг авч өгөх гэж байсан бол бүр мөсөн зогсоосон. Тэрэлж-д байрладаг сургуульд унаган англи хэлтэй багш хэрэгтэй байгаа боловч мөн л зөвшөөрөл гарахгүй байх гэсэн болгоомжлолтой байна. ГИХГ ямар учир шалтгаанаар намайг буцаж ирж гэр бүлтэйгээ хамт байхад минь хүндрэл учруулж байна вэ?

Аз жаргалтай гэр бүл болоод аз жаргалтай амьдрана гэж байсан Монгол орноос бид одоо явахаас өөр аргагүй л болж байна. Манай нөхөр бидний явах зардлыг хаахад нэмэр болох гээд байгаа хэдэн мал аа зарж борлуулж байна. ГИХГ Монгол улсад бидний хамтдаа аз жаргалтай амьдрах боломжийг минь хааж байгаа учир бидэнд өөр сонголт байхгүй болж байна.
Энэ маш хүнд шалгуур туршилтыг давах ямар боломж надад байна гэдгийг мэдэж авах найдлага горьдлого дагуулж энэхүү захидлыг бичиж байна.

Манай нөхөр бид хоер Монголын хөдөө нутагт урт удаан хамтдаа амьдрана гэж төлөвлөж, эхний ээлжинд бид нэг жилээр хотоод байр түрээслэж, би ажилтай болж, манай нөхөр хөдөөний гэр орон, хашаа, малаа зохицуулж багагүй мөнгө төгрөг зарцуулж амьдрал аа товихнуулж эхэлж байсан бол одоо маш богино хугацаанд (10 хоногт) ажил, орон байрны нэг жилийн гэрээнүүдээ цуцлах, малаа зарах, гэр орон эд зүйлсээ найз нөхөддөө харж хадгалж байгаараа гэж захин үлдээхэд хүрч байна. Бидний найз нөхөд, гэр бүлийнхэн ч яагаад бид явах болж байгаа, албан ёсоор гэр бүл болсон хүмүүс яагаад хамтдаа амьдарч болохгүй байгааг огт ойлгож хүлээж авч чадахгүй байна. Миний зүгээс ямар нэг нь хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох асуудал гараагүйг мэдэгдэе. Та бидний асуудлыг зөв ойлгож бидэнд тохиолдсон энэ хэцүү нөхцөл байдлаас гарахад тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна. Намайг 9 сарын 26-ны өмнө Монголоос гарсан байх ёстой гэсэн учир би нөхөртэйгээ 9 сарын 24-д явахаар онгоцны тийз авсан болно.

Люсинда Скот Эми

2019 оны 9 сарын 19

Холбоо барих: (намайг төлөөлж Ц.Эрдэнэчимэг, 99175649)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.32) 2019-09-21 06:49
      • 0
      • 0

      Өмхий Хятад вьетнамуудаа зайлуулаачээ

      Хариулах

    • Irgen

      (107.72.162.120) 2019-09-20 18:46
      • 0
      • 1

      Iim hynd surtaltai hymyysiig zailuulaacheev

      Хариулах

    • Зочин

      (31.24.227.56) 2019-09-20 15:47
      • 0
      • 2

      муухай хужаа нараа яаж ч чадахгүй байж , тийм л гадаадын хүмүүст дургүй бол монгол улсын тусгаар тогтнолд нөлөөлөөд байгаа хужаа нарыг цэвэрлэ

      Хариулах

    • ГАЛАА

      (202.179.31.121) 2019-09-20 12:00
      • 0
      • 2

      Хахууль авах гэж л хүнд суртал гаргаж хүмүүсийг дарамталж байгаа гэж ойлгогдож байна.

      Хариулах

    • Иргэн

      (64.119.18.85) 2019-09-20 11:00
      • 0
      • 1

      Эмэгтэй хүн цагаан зээр хоер нутаггүй ээ гэж, хээл хахууль өгдөггүй орны хүн мэдэхгүй л дээ

      Хариулах

    • тулга

      (59.153.85.69) 2019-09-20 10:37
      • 0
      • 3

      гар хүндрүүлж чадсан нь үлдэнэ тиймдээч хятад вьетнам солонгос монголд үүрд үлдэж байгаа шүү дээ

      Хариулах

    • тулга

      (59.153.85.69) 2019-09-20 10:37
      • 0
      • 1

      гар хүндрүүлж чадсан нь үлдэнэ тиймдээч хятад вьетнам солонгос монголд үүрд үлдэж байгаа шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.55) 2019-09-20 10:36
      • 0
      • 3

      ger bul bolson bol gargaj yadag bnaa

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.17) 2019-09-20 10:07
      • 0
      • 2

      хүүеээ ямар муухай хүнд сурталтай юм бэ

      Хариулах