Саудын Арабын газрын тосны байгууламжид гарсан халдлагыг Иран санхүүжүүлсэн нь гарцаагүй гэв

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Саудын Арабын Батлан хамгаалахын яамнаас тус улсын газрын тосны байгууламжууд руу халдахад ашигласан дрон болон пуужингуудын хэлтэрхийнүүдийг хэвлэлийн бага хурлын үеэр харуулжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Саудын Арабын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Турки Аль Макигийн мэдэгдсэнээр "халдлагад ашигласан дрон болон пуужингууд нь Иран улсынх байсан ба пуужингуудыг Йемений газар нутгаас хөөргөөгүй" гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Түүний хэлж байгаагаар "эдгээр пуужингууд болон дронуудыг хойд зүгээс буюу Ираны газар нутаг байрлах зүгээс хөөргөсөн ба халдлагыг Иранаас санхүүжүүлсэн нь гарцаагүй" гэжээ. Энэ сарын 14-ны шөнө Саудын Арабын газрын тосны байгууламжууд дрон болон пуужингийн халдлагад өртөж, Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэл буурч, дэлхий даяар газрын тосны үнэ 12-15 хувиар өссөн билээ.

Image result for Saudi Arabia oil attacks: Weapons debris 'proves Iran behind them'

Халдлагыг Йемений босогчид болох хуситууд зохион байгуулсан болохоо мэдэгдсэн ч АНУ тус халдлагыг Иран зохион байгуулсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн тэргүүн Доналд Трамп Ираны эсрэг хүч хэрэглэхээс татгалзаж байгаа ба түүний хэлж байгаагаар "дайтах амархан" ч цаашдын үр дагавар нь хэцүү болохыг Ойрх Дорнодын улс орнуудад болсон үйл явдал батална хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.