Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 5 саяд ойртлоо

Twitter Print
2020 оны 05-р сар 21-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулиас мэдээлж байгаагаар дэлхий даяар коронавирусын халдвар авсан 4 995 127 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт дэлхий даяар 106 мянган хүн коронавирусын халдвар авч, халдвар дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар ДЭМБ-аас мэдээлж байна. Нөгөөтэйгүүр албан ёсны бүртгэлд ороогүй, коронавирусын халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй олон тооны хүн байгаа учраас КОВИД-19 өвчтэй иргэдийн тоо бодит байдал дээр хавь илүү байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор АНУ тэргүүлж байна.

Тус улсад 1.5 сая хүн халдвар аваад байгаа бол АНУ-ын ард бичигдэж буй ОХУ-д 308 мянга гаруй хүн, Бразилд 291 мянга, Их Британид 249 мянга, Испанид 232 мянга гаруй хүн тус тус коронавирусын халдвар авчээ. Дэлхий даяар коронавирусын халдварын улмаас 328 079 хүн нас бараад байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсус сүүлийн 24 цагт бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдлуудын ⅔ нь 4 улсад бүртгэгдсэн болохыг мөн коронавирусын цар тахал дуусах хүртэл маш урт хугацаа шаардагдана гэдгийг онцолжээ.

Global coronavirus cases surpass 900,000: Live updates | News | Al ...

Коронавирусын халдварт хамгийн ихээр өртсөн АНУ-ын мужууд хөл хорионы дэглэмээ сулруулаад эхлээд байна. БНХАУ-д коронавирусын халдварын 2 тохиолдол бүртгэгдсэний 1 нь зөөвөрлөгдөн ирсэн халдвар аж. Хэдий коронавирусын халдвар авсан иргэдийн тоо цөөрч байгаа ч уг вирусын шинж чанар өөрчлөгдөж байгааг Хятадын тал онцолжээ. Зүүн Өмнөд Азийн бүс нутаг тэр дундаа Индонезид нэг өдрийн дотор 700 хүн коронавирусын халдвар авсан нь тус улсад коронавирусын цар тахлын оргил үе эхлээгүй гэдгийг илтгэж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Коронавирусын халдвараас ангижирсан гэгдэж буй Камбодж улс Итали, ХБНГУ, Испани, Франц болон АНУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хоригоо цуцалжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.