Зочид буудлуудын ус болон эд зүйлсээс нянгийн бохирдол илэрчээ

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлсэн бөгөөд дийлэнх нь цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, цагаан хэрэглэл, эд зүйлсээс нь нянгийн бохирдол илэрсэн байна. Тодруулбал, Эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5 хувьд нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн байна.

Харин дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрлээ. Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Эх сурвалж: НМХГ 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.