
Нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор замын цагдаагийн орчимд шинэ гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулсан. Гэвч, шинэ гүүр өмнө нь тооцсон шиг түгжрэлийг бууруулж чадахгүй байгаад иргэд бухимдаж буй.
Тухайн хэсгийн түгжрэлийг шийдвэрлэх ганц арга нь “Home plaza” төвийг албадан нураах хэмээж, эзнийг нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуй хэмээн тогтоогоод байсан юм. Энэ ч үүднээс цөөнгүй жил Ц.Сандуй эл асуудлаар овоглогдсон.
Тэгвэл эцэст нь тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж, "Home plaza минийх биш" хэмээн жиргэжээ. Тэрбээр "Сүүлийн үед сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хоум Плазагийн барилгыг надтай холбож, минийх мэтээр гүтгэн харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг. Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.229.120.73) 2019-09-19 18:48Хэнийх юм бэ эзэнгүй бол яаралтай нураагаачээ
Хариулах