С.Батцэцэг, Э.Бэхбаяр нар эхний даваагаа авлаа

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

“Нур Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд үргэлжилж байгаа бөгөөд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр нар эхний учраануудаа давлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзэж буй Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр нар эхний тойргийн  барилдаанд Тажикстан болон Узбекстаны бөхчүүдтэй таарч тэд хоёр үеийн турш илүүрхсэн барилдааныг үзүүлж өрсөлдөгчдөө яллаа. 

Э.Гүнтөмөр  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.