Францад Монголын гурван иргэн залилуулжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Фейсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан, банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон тул хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөсөн байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.