Хөшигийн хөндийн хурдны замаар нэг удаа зорчиход 2000 төгрөг төлнө

Twitter Print
2019 оны 11-р сар 09-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Хөшигийн хөндийн хурдны замаар зорчих тээврийн хэрэгслээс нэг талдаа 2000 төгрөг, хоёр талдаа 4000  төгрөгийн хураамж авдаг.

Энэ мөнгө хаана ордог талаар Авто замын хөгжлийн газрын дарга Р.Будаас тодруулахад, “Авто замын санд төвлөрүүлж байгаа” гэв. Улаанбаатар хот - Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт хурдны авто замыг өнгөрсөн долоодугаар сард нээсэн билээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр барьсан уг авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй.

32.2 км урт, 31.0 метр өргөн, хоёр урсгал бүхий зургаан эгнээ асфальт бетон хучилттай энэ замыг БНХАУ-ын Экспорт-Импортын банкны 140.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.