Морио түрүүлгэсэн унаач хүүхдүүд шагналынхаа байранд оржээ

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Өнөө жилийн “Их хурд” уралдааны азарга, их нас, шилмэл морины уралдаанд унасан хүлгээ түрүүлгэсэн гурван хүүхдэд ММСУХ-ноос байр бэлэглэхээ амласан билээ. Тэд амласандаа хүрч, хурдан морь унадаг гурван хүүхэд байрандаа орлоо.

“Их хурд- VIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азаргыг унаж түрүүлгэсэн Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн 3б ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр бэлэглэв.

Мөн их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУТМУ Т.Галбадрахын бор морийг унаж, түрүүлгэсэн ХУД-ийн Өлзийт хорооллын 59 дугаар сургуулийн 4А ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр байрны түлхүүр гардууллаа.

Шилмэл морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугын Хүрэн халзан азаргыг унаж түрүүлгэсэн Хөвсгөл аймгийнТөмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд ХУД-ийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байрны 1 өрөө байр бэлэглэв.

Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын хамт  гардуулан өгчээ.

Э.Гүнтөмөр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.