Түүхий нүүрс түлсэн байгууллагад зөрчлийн хэрэг нээжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Говийн эко хүнс ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар уг үйлдвэр нь уур үйлдвэрлэхдээ түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ. 

2018 оны хоёрдугаар сард Засгийн газар түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулах, ашиглахыг хориглосон. Уг шийдвэр энэ оны тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.