Нийтийн тээврийн есөн чиглэлийг түр хугацаагаар өөрчиллөө

Twitter Print
2019 оны 09-р сар 21-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 21,22-нд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний

  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”

  • Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”

  • Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”

  • Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”

  • Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

  • Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”

  • Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

  • ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”

  • ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох юм байна.

Нийтийн тээврийн зарим маршрутад өөрчлөлт орно

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.