Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Хүний уг мөн чанар нь сайн хүн байдаг. Хүн хорвоод мэндлэхдээ ямар ч гэм зэм үйлдээгүй цэвэр ариун төрдөг. Цагаан цайлган хүүхэд шиг сэтгэлтэй гэж ярьдаг шүү дээ. Юу ч бичигдээгүй цав цагаахан цаасан дээр бичилт үүсэж эхэлдэг. Тэр бичиг нь гэгээлэг байх уу? Хар бараан байх уу гэдэг нь өсөж төрсөн орчин, нийгэм, эргэн тойрны хүмүүс нь чухал нөлөөг үзүүлдэг.

Мэдээж хүүхдийн нүдний тусгал бол гэр бүл , ээж аав нь байдаг. Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг гэж ярьдаг. Анхны зөв хүн байхын төлөвшлийг гэрийн хүмүүжлээс олж авдаг ба хүмүүжлийн дээд зэрэглэлийн боловсрол болдог. Сайн зүйл гэж юу вэ? Муу зүйл гэж юу вэ? гэдгийг орчин тойрноосоо мэдэж ялгаж салгаж ухаардаг. Хүн хэлэхээс нааш мэддэггүй гэж эмээ өвөө нар маань хэлж болохгүй , буруу зөв гэдгийг л ялгаж салж заадаг.

Хүнээс юм авахдаа зүүн гараар авч болохгүй, 2 гараар аваарай. Хүний урд тавьсан идээнээс шүүрч авч болохгүй, томчуудын ярианд оролцож болохгүй. Амттанг ганцаараа биш олуулаа хувааж ид гээд л олон зүйлийг гэрийн хүмүүжлээс бид сурч төлөвшдөг. Сайн хүн болж ирээд сайн хүмүүсийн нөлөөгөөр сайн хүн болох нь л зөв хүний шинж юм. Хүмүүжил нь төлөвшиж , юмыг ухаарч ойлгож эргэцүүлж ном судар уншиж байж хувь хүний философи нь сайн зүг рүү чиглэж төлөвшдөг.

Хүнийг танихын тулд юу ярихыг нь биш өсөж төрсөн гэр бүл рүү нь өнгийж хар гэдэг үг нь үнэний ортой юм. Хэн ч үгийг цээжилж хэнч ухаантай үг ярьж чадна гэхдээ хүний хүмүүжил нь цаанаасаа харагддаг. Сайн муу хүн гэж огт байхгүй сайн зүйл, муу зүйл хийдэг хүн гэж байдаг. Хамгийн айх ёстой хүн бол муу зүйл хийчихээд гэмшихгүй, санаа зовохгүй буруу зүйл хийсэнээр үйлийн үр нь эргэж ирнэ гэдгийг үл мэдэн бусдыг гомдоож, хохироож байдаг хүмүүс хамгийн аюултай.

Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол юм. Мөн тэр улсын хүмүүс бол тийм гэж хялбар дүгнэх нь буруу юм. 10 хуруу ч гэсэн урттай богинотой байдаг шиг. Аль улсын хэн нь ямар хүн гэдгийг бид тааж мэдэхгүй шүү дээ. Хүн бол цорын ганц. Хаана төрсөн, хаана өссөн, ямар гэр бүлд хүмүүжсэн, ямар боловсрол эзэмшсэн зэргээр бүгд ялгагдаж өөрийн өнгө төрх, үзэл бодлыг бүрдүүлдэг. Зөв хүнийг олох гэж гүйх биш зөв байх л зөв. Зөв байхад буруу үйлдэл хийх буруутангуудаас өөрөө аяндаа зайгаа барьж зөв хүрээллийг үүсгэж чадах учраас.

 Ц.Очгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.