
Тэд нарс хуш холилдож битүү ургасан ойг захаас нь зүгээр л түрээд булж байна.
Ургаа моддыг тасар татан ухсан нүхэндээ булж орхиод,хөрстэй устай нь хүү татан дараагийн газар руу дайрах нь алтанд шунасан хүн гэдэг араатнаас ч аюултай болдог аж. Ойн зөрөг замын хажуугаар ургасан моддыг хуга дайрч том том техник оруулжээ. Түмпэн үүрсэн нинжа уурхайн ухагч машин хөлөглөж, хүчирхэгжин,хөнөөл нь улам нэмэгдэж алт дагасан арми сүлжээ болчихоод байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Агуйт хэмээх газарт сүүлийн хэдхэн сарын дотор 60 га газрын ой сүйтгэж,хөрс ус эргүүлж байхад цагдаа , хууль хяналтынхан юугаа ч харж байдаг юм.
Энэ хүмүүс авдагаа авсан. Эргээд нөхөн сэргээлт хийлгэх байтугай ухсан нүхээ ч булалгүй ийм болгосоор байна. Нинжа нарыг нэгмөсөн хориглохын оронд "Бичил уурхайн тухай хууль"," Хувиараа алт олборлогчдын эрх ашиг" гэж элийрэх хооронд тэд улам бяртай болж, хууль үйлчилдэггүй, татвар төлдөггүй зэрлэг ХҮН СҮРЭГ бий болоод байна.
Цагдаа тагнуул тусгай ажиллагаа явуулж өнөөдөр зогсоож буй ч хөнөөсөн байгаль нь хэзээ ч сэргэхгүй нь эмгэнэл юм даа!
Сэтгүүлч Б. Отгон
2019.09.19
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.