Ундны усаа өнөөдөр үнэ төлбөргүй шинжлүүлээрэй

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Байгаль орчин, аялал жуучлалын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд болно. Уг өдөрлөгийн үеэр “Монгол Ус” ТӨҮГ-ын магадлан итгэмжлэгдсэн Усны хяналтын төв лаборатори усны дээжид “Усны ерөнхий шинжилгээ” хийхээр болжээ.

Орон сууц, эх үүсвэрийн гүний худаг зэрэг ундандаа хэрэглэдэг усаа шинжлүүлж болох аж. Иргэн, аж ахуйн нэгж усаа шинжлүүлэхээр бол 1.5 литрийн саваар дүүрэн ус авчирч хатуулга, хлор зэрэг 4-5 нэр төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой гэдгийг Усны хяналтын төв лабораторийн мэргэжилтэн хэллээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.