Нийслэлд 300 мянга гаруй нохой байна

Twitter Print
2019 оны 09-р сар 18-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарт бүртгэлтэй 60 мянга, бүртгэлгүй буюу гудамжны 300 гаруй мянган нохой байдаг ажээ. Нохой нь жилд 2-3 удаа үржилд орж, нэг удаагийн төрөлтөөр 8-10 гөлөг төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг нохой таван жилийн дотор 6000-7000 болтол үржих магадлалтай ажээ. Нохойг хэт өсгөхгүй байх, гудамжны нохойг олшруулахгүй байх, нийслэлийн иргэдийг аюулгүй байлгах үүднээс жил бүр нохой устгал явуулдаг.  Нохой устгалыг нийслэлийн хэмжээнд гурван компани гүйцэтгэдэг бөгөөд тодорхой хуваарийн дагуу дүүрэг, хороогоор явж нохойг устгадаг байна. Ингэхдээ өдөрт 250-400 нохойг устгаж байгаа аж.

Нохойд хазуулах нь галзуугаар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зоонозын өвчин судлалын үндэсний төв 2019 он гарсаар  947 дуудлага хүлээн авчээ. Эдгээрийн 108-ыг галзуугийн эрсдэлд өртсөн талаарх дуудлага эзэлж байгаа аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.