Төрийн албаны шалгалтыг арваннэгдүгээр сарын 11-20-ны өдөр орон даяар явуулна

Twitter Print
2019 оны 10-р сар 05-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаар “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг нийтэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд үүрэг болголоо.

Мөн уг хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг долоон  хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Шалгалтын бүртгэл аравдугаар сарын 1-нээс, аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдаж, Шалгалтыг арваннэгдүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж арваннэгдүгээр сарын 20-ны хүртэл зохион байгуулахаар болжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.