Кайлас уул

Twitter Print
2020 оны 10-р сар 20-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Энэ уулыг дэлхийн оньсого мэт сонин уул гэдэг. Уулын өндөр 6666 метр.

Английн Стөунхейнж төвөөс 6666 км зайнд оршдог. Мөн урд зүгээсээ очиход ч 6666 км зайг туулдаг. Явган явахад хоер долоо хоногийн машинаар хурдан очлоо гэхэд 12 цаг зарцуулдаг. Үдэш хас тэмдэг мэт солонгорч харагддаг учраас Хас уул гэж бас нэрлэдэг.

Гэтэл энэ уулын оргилд хүний оюун ухааны хүрд буюу чакрагийн төв байдаг гэжээ. Төвдүүд энэ уулыг КАН РИНБҮҮЧИ гэдэг аж. Эрдэмтэн Мульдашеваар ахлуулсан баг энэ ууланд ч биш олон улс оронд очиж судалгаа шинжилгээний ажил хийсэн байдаг бөгөөд дэлхий гарагийг суйрүүлсэн таван галав юүлэлтэд Ариун Кайлас өртөөгүй хэмээсэн нь бий.

Мөн шамбалын орны үүд хаалга байж болох тухай Бумба Будда, Богд Зонхов хоёр уулын оройд гарсан ч шамбалын орон хүлээж аваагүй домог, Оросын эрдэмтэн Рейрехыг шамбалын орон хүлээж авсан, хүслийг хангагч чандмань (шантами) эрдэнийг их хааны гарт төрөхөд атгуулсан байж болох гээд маш их сонин домог яриа таамаг баримт судалгаа дэвшүүлсэн байдаг. 

Р.Сайхан-Уул 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.