“Хү” хамтлаг – Монголын Хүннү рок”

Twitter Print
2019 оны 09-р сар 18-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Герман блогчин залуу “Хү” хамтлагийн тухай, “Хү” хамтлаг – Монголын Хүннү рок” гарчигтай тэмдэглэл бичсэнийг хөрвүүллээ. Мэргэжлийн сонин сэтгүүл биш, жирийн нэг фэнийх нь тэмдэглэл та бүхэнд бас сонин байж магадгүй юм.

“Дөрвөн хөгжимч залуу Евроазийн онгон байгальд. Хагас барууны, хагас сонгодог, заримд нь үндэсний гуталтайгаа. (Хаалтад Gutul гэж бичсэн бна.) Хөгжмийн зэмсэг нь ер бусын харь, фантазтик мөрөөдлийн, сүрлэг сайхан. Энэ дундаа өөрийн орны хамгийн алдартай хоёр чавхдаст морин хууртай. (Морин хуурийг үгчилж хөрвүүлвэл гермачуууд Pferdekopfgeige буюу “морин толгой бүхий хийл” гэж нэрлэдэг.) Хөөмий нь бараг л Didgeridoos буюу австалийн уугуул нутгийнхны үлээдэг хөгжмийг санагдуулна.

Зөвхөн хоёр видео клипээр Hu хамтлаг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа. Тэд мөдхөн 9 нэгж бүхий GEREG гэж альбом зах зээлд гаргана. Хөгжмийн урсгалаа тэд Хүннү рок гэж нэрлэж буй. Би бол дуунаас нь нэг ч үгийг нь мэдэхгүй, гэхдээ англи хэлээр бичсэн тайлбар сабтайтлаар бол үндэснийхээ өв соёлын тухайд өгүүлж буй гэж ойлгож байгаа.

Монгол улс, Орос Хятадын дунд оршдог, Германаас 4,5 дахин том газар нутагтай гэхдээ 3 сая л хүн амтай тэдгээрийнх нь 40 хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин суудаг. 80-аад оны сүүл хүртэл Орос улсаас хамааралтай байсан, гэхдээ 90-ээд оны эхнээс ардчилах үйл явц өрнөсөөр буй. Хамгийн алдартай оршин суугч нь бол мэдээж Монголын Эзэнт Гүрнийг үндэслэгч Чингис Хаан. Тэрээр Wolf Totem дууны клипт мотоциклтой хүмүүсийн өмнө явж буйгаар харагддаг.

Миний хувьд шинэ альбомыг нь тэсэн ядан хүлээж байгаа, “Хү”-хамтлагаас бид өшөө өөр зүйлсийг ч сонсоно гэж бодож байна.”

Эх сурвалж: https://checkbar.eu/the-hu-band-hunnu-rock-aus-der-mongolei/

Дорждамдины Оюун

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.