
Толгойнуудынхаа ар хэсгээр нийлж төрсөн нэг ойтой ихэр охидыг Израилийн эмч нар амжилттай салгажээ. Охидыг салгах мэс засал Израилийн Беэр Шева хотод байрлах Сорока эмнэлэгт хийгдсэн ба мэс засал 12 цаг үргэлжилжээ. О
хидыг уг мэс засалд олон сарын турш бэлдсэн ба мэс засалд Израиль болон гадаадын хэдэн 10 мэргэжилтнүүд оролцжээ.
Сорока эмнэлгийн гоо заслын мэс заслын тасгийн эрхлэгч Элдад Сильберштайн Израилийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа охидын биеийн байдал сайн байгаа, охид ямар нэр аппаратны тусламжгүй амьсгалж, хоолондоо сайн байгаа гэдгийг онцолжээ.
Дэлхий дээр ийм төрлийн мэс засал өнөөг хүртэл 20 удаа л хийгдсэн ба энэ удаагийнх Израиль улсын хувьд анхных болж байгаа аж. Мэс ажилбараас хэдэн сарын өмнө охидын толгойд арьсыг нь сунгах зорилгоор хийлдэг силикон бөмбөлгийг суулгажээ. Мэс ажилбарын явцад охидын гавлыг сэргээсний дараа уг сунасан арьсаар хагалгааны шархыг нөхжээ.
Түүнээс гадна мэс ажилбарт зориулж охидын толгойны 3D бодит загварыг бүтээсэн талаар Сорока эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Мики Гидеон онцолсон ба түүний хэлж байгаагаар мэс засал төлөвлөсний дагуу болж өнгөрсөн байна.
Охид 2020 оны 8-р сард төрсөн ба эмч нарын хэлж байгаагаар охид цаашид хэвийн амьдралаар амьдрах бүрэн боломжтой аж.
Эх сурвалж: https://www.bbc.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.