
Орц:
Тактуритан соус- 280 гр
Тахианы мах-600 гр
Төмс- 3 ширхэг
Лууван-2 ширхэг
Ус-500 гр
Ногоон сонгино-2 ширхэг
Соусанд нь :
Солонгос улаан чинжүүний жан /улаан савтайгаас/ -3 хоолны халбага
Элсэн чихэр /хүсвэл/ эсвэл зөгийн бал -1 хоолны халбага
Нухсан сармис /5-6 хумс/- 1 хоолны халбага
Нунтаг цагаан гаа- 1 цайны халбага
Хар перец- 1 цайны халбага
Бага зэрэг дашида амтлагч
Хийх арга:
Соусанд орох бүх материалаа нэг саванд хийж сайтар хутгана. Эсвэл бэлэн тактуритан соус худалдан авч хийж болно.
Тахианы махаа жижиглэж хэрчээд соусаар амтална.
Дараа нь лууван болон төмсөө махтайгаа ижил хэмжээтэй хэрчинэ.
Дараа нь мах, лууван, төмсөө нэг саванд хийгээд дээрээс нь ус хийгээд 20-30 жигнэнэ
Гаргахын өмнө ногоон сонгиноо хийвэл амт, өнгө нь сайхан болно. Солонгос хоолонд ногоон сонгиныг голдуу ташуу хэрчдэг.
Эх сурвалж: 1000jor.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.