С.Цэрэнчимэд, О.Бурмаа нар тэмцээнээ өндөрлүүллээ

Twitter Print
2019 оны 09-р сар 18-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн ДАШТ-ний 57 кг болон 76 кг-д барилдсан С.Цэрэнчимэд, О.Бурмаа нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Чөлөөт бөхийн ДАШТ-ний 57кг-ийн жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдээд буй олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайтай оноолт таарч барилдан оноогоор цэвэр ялагдсан.

Харин Эмэгтэйчүүдийн 76 кг-д барилдаж буй ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга БНХАУ-ын Зоу Кианд ялагдлаа. Чөлөөт бөхийн ДАШТ-нд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байна.

Э.Гүнтөмөр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.