Тоогоо бич. Монгол хүүхдүүд мансууралд живж байна

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Баячуудын хүүхдүүд хар тамхи татаж мансуураад л ... ҮГҮЙ. Өчигдөр болсон үзсэн юмыг хэлж өгье. Тэр балгасанд нэг унадаг дугуй харагдсан. Дөхөөд очсон нэг бяцхан толгой цухуйсан. Шууд яваад очтол 2 жаал газанд мансуурчихсан хоолой нь сонин өнгөтэй болчихсон сууж байсан.

8-р анги гэдгээс өөр үг хэлж чадахгүй мансуурсан байдалтай. Зөвхөн тэр балгас гэхэд ингэж сорсон газ лав 500-с дээшээ тоотой байсан. Би диваангарын биш яг өчигдөр тохиосон зүйлээ бичээд байна шүү! Хүүхдийг буруутгахаасаа өмнө БОД! ЭНЭ ХҮҮХДҮҮД яагаад мансуурах болов? Ямар стресс бухимдлаа тайлах гэж ийм үйлдэл хийгээд байна. Ядаж нэг ном уншаад суучих булан бий бил үү? Тэр 10 хүүхэд яагаад дэнжийн мянгаас тоглоом хайж цэцэрлэгт хүрээлэнд ирээд эндэв? Бид хүүхдэд ямар орчин бэлдэж өгчихөөд араас нь худлаа хүүхдийн хүмүүжил ярьж суугаа билээ?

Эрүүгийн цагдаагийн хар тамхины эсрэг хэлтэст ажилладаг байсан найз цагдаа маань надад ингэж хэлж билээ "Жак аа Монгол улс алдцийшдээ аль хэдийн, бид нар ямар ингээд ил хэлэлтэй нь биш та нар нэг дуугараач ..." Энэ төр засгийн шийдэх ёстой асуудал мөн үү? Эсвэл сонгуулийн өмнө бүх муу мэдээг нуу гэдэг хэвээрээ юу?

За мансууруулах бодисны хамааралтай хүүхдийн тоо энэ жил хэд болох юм? ТООГ НЬ БИЧЧИХ! ТЭГ гэж бичиж чадахгүй бол тэгээд хичээцгээе. Миний зургаа авахуулсан байгаа энэ газнуудын ширхэг бүрт нэг Монгол саруул тархи хордсон байгаа шүү. Энийг хараад шээр хийгээд суух уу? Эсвэл 76-г хараагаад суух уу... Чиний оролцоо үүнээс илүү байж чадна шүү дээ. Хэн нэг нь биш чи ч санаачилж болно!

Ч.Ганжавхлан 

Гэрэл зургийг М. Мөнхтүшиг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.