Ой найман сартай охин нүхэн жорлонд унаж нас баржээ

Twitter Print
2019 оны 09-р сар 18-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах хашааны нүхэн жорлонд ой найман сартай охин унаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, өчигдөр 10:15 цагт  “Жорлонд хүүхэд унаж нас барлаа” гэх дуудлага ирсэний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад ой найман сартай эмэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан байжээ.

Одоогоор холбогдох байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэд жорлонгоо цоожтой болгож, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.