Сахил хүртсэн биш шал дордох вий дээ

Twitter Print
2019 оны 09-р сар 18-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Сайхан гүүртэй болжээ. Гэхдээ нарны гүүр, Энхтайвны гүүрний урагш хойш явдаг урсгалыг тосоод нэг их олон огтлолцол, уулзвар, гэрлэн дохио үүсгэчихсэнээс үүдэлтэй түгжрэлийн асуудал энэ гүүрэн дээр давхцах вий гэдэг зовнил байгааг нуух юун. Хөгжингүй улсуудын зам гүүрийн байгууламжийг харахад яг гүүр даваад ирж байгаа машины урсгал дээр дөрвөн замын уулзвар гаргачихсан, гэрэл дохиогоор гол урсгалаа түгжчихдэг гажиг үзэгдэл байдаггүй шиг билээ.

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр дээр дурьдагдсан гурван гүүрний тухайд ядаж л урагш, хойш явж байгаа машинууд шулуухан явах буюу баруун гар талаа дагаж урсгалаас гарч орох боломжтой байхаар зохицуулмаар санагддаг. Өөрөөр хэлбэл гол урсгалыг хааж хөндөлдсөн 4 зам л түгжрээ үүсгээд байгаа хэрэг л дээ. Энхтайвны гүүрний тухайд Богдын музейн дөрвөн замын уулзвараар зохицуулагддаг болохоор харьцангуй гайгүй.

Гэхдээ л 120-ын явган зам дээр нэг гэрлэн дохио бас хаадагийг болиулж, явган зорчигчид явган гүүрний гүүрэн гарцаар гардаг болоод хэвшчихэд асуудал шийдэгдчихмээр гээд овоо магтах гэтэл төв номын сангийн урд талд бас нэг дөрвөн замын уулзвар үүсгэж хаяад 3 цагдаа зохицуулаад ч хүч хүрэхээргүй хүнд түгжрээг замын цагдаагийнхан өөрсдөө үүсгээд хаячихаад байгаа. Энэ байршил дээр миний дээр өгүүлсэн шулуун явдаг нь зогсдоггүй, баруун гар талаа дагаж орж гардаг болгоод зохицуулчихад болмоор мэт. Тэр хэсэгт явган хүний гүүрэн гарцыг яаралтай байгуулмаар санагддаг.

Boldbaatar Dorjsuren-н зураг.

Харин Нарны гүүрний тухайд яг амсрыг нь угтуулаад дөрвөн замын уулзвар, гэрлэн дохио тавьчихсан нь гол хүндрэл үүсгээд байгаа юм. Энэ асуудлыг миний анх өгүүлсэн аргачлалаар гол урсгал шулуун явдаг, баруун гараа дагаж гарч ордог. Зам огтлон гарах машинууд жаахан тойруудуу яваад Богдын музейгээс ирсэн 4 замын уулзвараараа нийлдэг болгоод зохицуулчихвал асуудал нааштай шийдэгдэж тэр хавийн бөглөрөл буурах нь дамжиггүй.

Замын цагдаагийн гүүрэн дээр ч бас л энэ аргыг хэрэглэвэл хотын түгжрэл 40-50 хувь буурах магадлал байж мэдэх юм шүү. Гэхдээ замын цагдаагийн удирдлагын хувьд хаана тааралдсан газраа замын гэрлэн дохио суурилуулж суух нь маш том бизнес болоод хувирчихсан болохоор тийм боломж, сонирхол бараг үгүй биз дээ.

Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.