В.Путин Тажикистан, Туркменистан улсад айлчилна

Twitter Print
2022 оны 06-р сар 27-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Украин руу довтолсноос хойш гадаадын улсад хийх анхны айлчлалаа энэ долоо хоногт хуучин ЗХУ-д багтаж байсан Тажикистан, Туркменистан улсад хийх талаар Оросын төрийн өмчит Россия-1 сувгаар мэдээлсэн байна.

Өнгөрсөн 2-р сарын 24-нд ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш Украинд мянга мянган хүн амиа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрч, барууны орнууд ОХУ-д хориг тавьсан билээ. Барууны орнуудаас тусгаарлагдсан энэ үед Москва БНХАУ, Энэтхэг, Иран зэрэг бусад хүчирхэг гүрнүүдтэй харилцаагаа бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхийлөгч В. Путин онцолж байсан билээ.

Россия-1 сувгаар мэдээлснээр Оросын төрийн тэргүүн Тажикистан, Туркменистанд айлчилсныхаа дараа Москвад Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодог хүлээн авч уулзах аж. Душанбед В. Путин ОХУ-ын ойрын түнш, Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзах бол Ашхабадад В. Путин Азербайжан, Казахстан, Иран, Туркменистан зэрэг Каспийн тэнгисийн орнуудын удирдагчдын чуулга уулзалтанд оролцох аж.

РИА агентлагийн мэдээлж байгаагаар Оросын Думын спикер Валентина Матвиенко Беларусийн телевизийн нэгэн сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 30 болон ирэх сарын 1-нд Беларусийн Гродно хотод Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахаар төлөвлөсөн талаар дурджээ.

Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин өнгөрсөн 2-р сард Бээжингийн Өвлийн Олимпын наадмын нээлтэнд оролцож, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй хэд хэдэн хамтын гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.