Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан гэх мэдээлэл ташаа гэв

Twitter Print
2014 оны 12-р сар 19-нд 15:41 цагт
Мэдээний зураг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр 09 цагаас эхэлж хурлын дэгийн дагуу дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, нэмэлтээр хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгчдөөс санал авлаа. Санал авах үеэр дүүргийн ИТХурал дахь Монгол Ардын намын бүлгийн ахлагч К.Сейтхан бүлгийн гишүүдийн буюу 9 төлөөлөгчийн гарын үсэг бүхий дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцүүлэх саналыг тавьсан. Энэ санал хэлэлцэх асуудлын жагсаалтад орсонтой холбогдуулан хурал дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авахыг хүссэн.

Хурлын дэгийн дагуу дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд ээлжит 11 дүгээр хуралдаан ажлын 5 хоногоор завсарласныг зарлан ээлжит хуралдааныг түр хаасан боловч дүүргийн ИТХ дахь МАН намын 9 төлөөлөгч, АН-ын 3 төлөөлөгч, МАХН-ын 2 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хурлыг үргэлжлүүлэн явуулж ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн хууль бус шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”,  32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл дүүргийн ИТХ-аас дүүргийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө орцруулах талаар зөвхөн санал гаргах ба дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байдаг. Хуулийн ийм зохицуулалт байхад Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан мэтээр ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацаж байгаа нь дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдын хууль зөрчсөн үйлдэл юм.

Хурлын даргын дээрх хууль бус үйлдлүүдээс болж иргэдийн дунд дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсаж байна.

Эх сурвалж: http://www.nad.ub.gov.mn/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Үнэний эрэлч

      (112.72.13.163) 2015-01-02 11:31
      • 0
      • 0

      Энэ Ганболд зурагт бүхэн дээр,суваг бүхэн дээр улаан ногооноороо эргэлдээд гараад ам нь ангалзаад эвгүйм.Гэтэл ярилцлага бүхэн дээрээ өөр өөр яриад.Нэг л бишээ.Шизопринтэй гэмээр.Одоо ажлаа өгсөн нь дээр.Рольдоо итгээд дүүрэг нураах эрх чамд байхгүй.Худалчуудыг дагаж хулгайч болов.Ярилцлагадаа -Намайг ална шулна гэж сүрдүүлсэн гэж -Батболд намайг шахсан.Би засаг дарга болно....гээд хамилеон зангаа тат.Огцор.

      Хариулах

    • Ганнам стайль

      (202.179.11.90) 2014-12-26 13:57
      • 0
      • 0

      ГАНБОЛД ажлаа өгөө.Хурлаа ч хийж чадахгүй амьтан.Өөрөө гуйж уйлах дөхөж байж гарсан гэсэн.С.Отгонбаярын команд түлхэж оруулаа биз.УГААС АЖИЛ ХИЙХ,ХУРАЛ УДИРДАХ АРГА БАРИЛГҮЙН ДЭЭР ЧАДВАРГҮЙ,УТ-ИЙН НОЁН НУРУУГҮЙ,харьцааны доголдолтой нөхөр.

      Хариулах

    • Шерлок Холмс.

      (112.72.13.119) 2014-12-25 23:06
      • 0
      • 0

      МАХН,МАН хэсэг дүлзэнгүүд худлаа мэдээллээсээ татгалз.Судалж яваад байгаа нэгэн.Удахгүй худалчуудын үнэнг илчилнэ.

      Хариулах