Таван цулын хуурга хийх арга

Twitter Print
2021 оны 04-р сар 17-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Таван цулын хуурга

Бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоодыг таван цул гэдэг. Энэ таван цул эрхтэнийг оролцуулж таван цулын хуургыг хийнэ. Ер нь монголчууд малын дотор махыг хүний “хужир” гэдэг. Малын гэдэс дотрыг хааяа идэхсэн гэж хүсэл төрдөг нь тэрхүү “хужир” гэдэгтэй утга дүйнэ. Тураг маханд байдаггүй биологийн идэвхит бодисууд дотор маханд буй. 

Хийх хугацаа: 40 минут

Таван цул (бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоод)-ийг эхлээд хүйтэн усанд, дараа нь бүлээн усаар 3-4 дахин угааж цэвэрлэнэ. Гурилаа бүлээн усаар хатуувтар зуурч амраана. Дараа нь гал дээр жигнэж нарийн хэрчинэ.Таван цулыг чанахдаа буцалж байгаа давстай усанд эхлээд гүзээг 25-30 минут чанана. Буцалмагц хөөсийг дор бүр нь хаман авч байх хэрэгтэй.

Дараа нь бөөр, зүрх, уушгийг 10-15 минут буцалгана. Элэгийг ердөө 5-10 минут чанаж болгоно. Болсон таван цулыг гаргаж нимгэн хавтгай хэрчинэ. Сонгиноо тал цагираг хэрчиж халаасан тостой хайруулын тавагт сонгиноо шаргал болтол хуурна.

Хэрчсэн таван цулаа 4-5 минут хуурч бага зэрэг шөл (ясны шөл юмуу, таван цулын шөл) нэмж, давс, хар чинжүүгээр амт оруулах ажилбар хийж, хэрчсэн гурилаа дээрээс нь бүрхэж тавиад таглаж, 5 минут орчим жигнэж бэлэн болгоно.Бэлэн болсон таван цулын хуургыг таваглан хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно.

Эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.