“Google”-ээр хамгийн их хайсан мэдээллийг тодруулжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 19-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Интернэт хайлтын системийн "Google" корпораци 2014 онд дэлхий даяар хамгийн олон удаа хайсан мэдээллийн жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн хамгийн их хайгдсан мэдээллээр өнгөрсөн наймдугаар сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн АНУ-ын нэрт жүжигчин Робин Уильямс нэрлэгдсэн байна.

Хоёрдугаарт Бразил улсад зохиогдсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай хайлт оржээ. Харин гуравдугаарт Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй "Эбола" өвчний тухай мэдээлэл бичигдсэн байна.

Эхний 10 байрт эдгээрээс гадна сураггүй алга болсон "Малайзын иргэний агаарын тээврийн 370 нислэгийн дугаартай онгоц", дэлхий нийтийг хамарсан буяны үйл ажиллагаа болох "Мөстэй усны дуэль", ухаалаг утастай хүмүүсийн хамгийн их тоглодог тоглоом "Flappy Bird", Евровишн дууны уралдааны ялагч болсон Австралийн дуучин Кончита Вурст гэсэн хайлтууд жагсаалтад багтжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.