Монголын ээж, аавууд үр хүүхэддээ гологдож байна

Twitter Print
2019 оны 10-р сар 29-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

"Наадам"-аар хүүхдүүдэд чихэр битгий өгөөрэй. Монголын ээж аавууд хүүхдүүддээ гологдож байна даа.

Германы "Stern" сэтгүүлд Монгол хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж тусласан Герман эмч нарын сэтгэгдэл хэвлэгджээ. Түүнийг уншлаа. Улс орноороо ичмээр л юм бичжээ. 5-6 насны хүүхдийн 94 хувь нь хорхой идсэн шүдтэй, заримынх нь бүр өмхий үнэртэй болтлоо муудсан байна гэжээ. Ингэж хүүхдийг балладаг Монгол ээж аавууд гологдож байна даа.

Нүүдэлчин монголчуудын ихэнх нь шүдгүй болжээ. Шүдээ угаадаггүй. Сойз гэж мэдэхгүй. Социализмын эрүүл мэндийн бодлого устжээ. Улсын хэмжээнд байгаа 1400 шүдний эмч нарын 95 хувь нь Улаанбаатар болон бусад хотод ажилладаг. Хувийн эмнэлэгүүд мөнгөтэй хөнгөн хүмүүсийг шилж сонгоно. Даатгал олигтой эмчилгээг төлж чадахгүй. Ядуу Монголын ядуу хүүхдүүд шүдгүй болох тэр аюулыг яах вэ.

Монгол ээж аавууд хүүхэддээ чихэр өгч хуурдаг. Эсвэл чихрээр аргалж сурган хүмүүжлийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна. Социализмын үеийн хөдөөний эмнэлэгүүдийг яагаад устгасан бэ улам сайжрах ёстой биз дээ гэж Герман эмч гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэж дээ. Уул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, Эрдэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ.

Монголчуудаа ардчилал гэдэг зөвхөн эрх чөлөө биш бас хариуцлага шүү. Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй ээ. Одоо наадмаар хүүхдээ дагуулж хаа газрын чихэр өгч, чихэртэй ундаагаар хүүхдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Ерөөсөө чадваргүй ээж аавууд л хүүхдээ эрхлүүлж байгаа  дүр үзүүлдэг.

Герман эмч нар юуг гайхсан бэ гэхээр хариуцлага гэж мэдэхгүй ээж аавууд Хятадуудаас боллоо гэж шалтагласан гэнэ. Өөрөөр хэлбэл, Японы приус машинаар осол гаргачихаад машин үйлдвэрлэсэн Японуудад буруу өгөх нээ дээ. Чихэрт ямар ч буруу байхгүй. Хорвоогийн хүүхдүүд чихэр идэж л байгаа. Гагцхүү Монгол ээж аавууд хүүхдээсээ зугатаахын тулд хүүхдээ орхиж, зугаацахын тулд чихэр өгөөд байна шүү дээ. Баячууд бол мөнгө өгч байгаа л даа. Монголын ээж аавууд үр хүүхэддээ гологдож байна.

Эх сурвалж: Молор-Эрдэнэ философийн академи

2019.07.09

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • oyuna

      (64.119.26.85) 2019-11-03 15:43
      • 0
      • 0

      unen shde. etseg ehiin hariutslagaguigees bj bgan .manai 2 huuhed 10,12nastai neg ch shud ni horhoitoj bgaagui. .harin tsaashid shud ni yamar bh ni tednees shaltgaalnaa

      Хариулах

    • Зочин

      (66.181.168.8) 2019-10-30 16:56
      • 0
      • 1

      Ямар алдаатай бичдэг юм бэ бурхан минь... Агуулга нь дажгүй ч уншихаас дотор муухайрам алдаатай бичжээ.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.24) 2019-10-29 19:16
      • 0
      • 0

      Яг үнэн

      Хариулах