Архаг цус багадалттай хүмүүст мацаг барих хориотой

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Мацагийг бүх насны хүмүүс бхрьж болох боловч дараах шалтгаантай хүмүүс түдгэлзэх нь дээр. Үүнд:

- архаг цус багадалттай
- химийн эмчилгээ хийлгэж буй
- Жингийн хэт алдагдалтай
- Жирэмсэн
- Төрөөд удаагүй нялх биетэй
- 12 наснаас доош бол мацаг барихыг хүлээзнээрэй.❤️

* Анх удаа мацаглахыг зорьж буй бол юуны түрүүн сэтгэлзүйгээ сайтар бэлдэж, эргэлзээ тээнэгэлзэлээ даван туулсан байх
* Өөртөө итгэл үнэмшил буй болгох мацгийн тухайдаа үнэн зөв мэдээлэл хайж уншсан байх
* Хүсэл зорилгодоо хүрэх туйлбартай, тэвчээртэй байх

Дээрх шалгууруудыг хангаж чадсан гэж үзэж буй бол мацаг барихад бэлэн болжээ. 

Бэлтгэх зүйлс:

- Шүүсэн,савалсан сайн чанарын ус, хүсвэл савалгаатай аршаан / 10-15 минут орчим буцалгасан ус байж болно
- Сайн чанарын зөгийн бал эсвэл агч модны сируп
- Био нимбэг
- Био оранж
- Бургуй / усан бургуй нарийн бүдүүн гэдсийг бүхэлд нь гүн цэвэрлэдэг
- Хүнсний сод эсвэл ванны давс / нунтаг жамц давс
- Хий ихтэй бол биеэ тослох сүүлний тос,шөл гаргах хонины борви тойгны яс
- Сэрүүний улирал ирсэн тул дулаан хөвөн даавуу, ноосон хувцас
- Булууны ясны шөл

Мацаг тайлах хүнс

- Шинэ ногоон байцаа,улаан лууван 1 ширхэг
- 2 ширхэг дунд зэргийн том улаан лооль
- Овьёосны нэвс

* 16 цагийн мацаг эхлэх хүн үдэш 17 цагт хөнгөн халуун хоол эсвэл нэвстэй нэг аяга шинэ тараг хүртээрэй

30 минутын дараанаас эхлэн халуун бүлээн ус бага багаар уугаарай
Өглөө босуут 200-300 гр халуун бүлээн ус бага багаар аажуухан уугаарай. 9.0 цагт бага зэргийн байцааны салат дараа нь улаан лооль нэвстэй зутангаар мацгаа амжилттай тайлаарай

* 24 цагийн мацаг эхлэх хүн 13.30- 15.00 цагийн хооронд үдийн зоогоо хүртээрэй

- Хоолноос 30 минутын дараа халуун бүлээн усаа бага багаар балгаж тавин уусаар сэтгэл санаагаа аль болох тайван сайхан байлгаж боломж гарган 30 минут салхинд алхаарай.
- Биедээ хэт ачаалал үзүүлэх хүнд ажил бүү хийгээрэй
- Сөрөг мэдээ мэдээллээс хол байхыг хичээж өөртөө цаг гарган бага хугацаанд ч болов амраад аваарай.
- Телевиз болон гар утасны хэрэглээгээ эрс багасгаарай.
- Мацаг чиний бие,сэтгэлд гайхамшгийг бүтээж байгаа гэдэгт итгэл төгс байж чадваас биеийн хямралыг төдийлөн зүдрэлгүйгээр давж чадахыг батлан хэлье.

* Илүүдэл жинтэй, биеийн бохирдол ихтэй,архаг өтгөн хаталттай хүн үдэш 19-20 цагийн үед заавал усан бургуй тавихыг зөвлөх байна

Давстай усан бургуй тавьснаар мацгийн үед биеийн хямрал бага байх болно.
Унтахын өмнө биеийн хэмтэй халуун содтой эсвэл давстай ваннд 20 минут ороорой. Даралт ихтэй,зүрх судасны өвчин хуучтай бол хэт халуун ваннд орохгүй байхыг сануулъя. Ванны ус бүсэлхий даван цээж орчмоор байх юм шүү.

Ус чанадмань эрдэнээ хайрлах сэтгэлийг басхүү дадал болгууштай.

* Шинэ өглөөгөө хайраар дүүрэн тайван амгалан угтсанаар мацгийн гол өдөр амжилтаар дүүрэн байх болно оо.

- Даралт багатай хүний хувьд өглөө орноосоо босохдоо аажуу тайван хөдлөөрэй.
- Толгой тань хүчтэй эсвэл зөөлөн өвдөх, толгой эргэж дотор тань муухайрч,хүйтэн халуун хөлөрч,бие салгалж чичрэх аваас аль болох тайван байж нимбэгтэй,зөгийн балтай эсвэл агч модны сируптай 200 гр халуун бүлээн ус бага багаар балгаж уугаад хэсэгхээн сууж эсвэл хэвтэж амрахад даруй зүгээр болно.
- Боломж гарган 30 минут салхинд алхаарай.
- Өдөр мацаг эхэлсэн хугацаандаа жижиг таваг оранжаар амталсан түүхий ногоон байцаа,луувангийн салат дараа нь улаан лооль,нэвсний зутан хүртэж мацгаа тайлаарай

* Мацаг тайлсан өдөр төрөл бүрийн самар,үр,мах,өндөг,сүү ,сүүн бүтээгдхүүн,чихэр сахар бүү хэрэглээрэй хэмээн хичээнгүйлэн захья.❤️

Оройн хоолноос 1-2 цагийн өмнө сайн чанарын шинэхэн алим сайтар зажлан зоогловоос ач тустай.
Энэ өдрийн орой улаан лооль,ногоон хулуутай жигнэж эсвэл будааны зутан, ногооны зутан шөл бэлдэж хүртвээс нэн тустай.

* Мацаг тайлсны маргааш өглөө бага зэргийн шар тостой арвайн гурил эсвэл халуун бүлээн усаар дэвтээсэн нэвсний музли, нэвстэй тараг гэх мэт хүнс зоог бэлтгэн хүртээрэй.

Үдэд 13.30-15.00 цагийн хооронд 24 цагийн, үдэш 17.30-18.00 цагийн хооронд хөнгөн,цагаан хоол хүртсэнээр 16-18 цагийн мацгууд маань гараагаа амжилттай эхлэх юм/ мацгийн өмнө хүртэх веган
хоолны жор хавсаргав.

*Хоолноос 30 минут орчмын дараанаас халуун бүлээн усаа бага багаар балгаж ууж эхлээрэй. Хүйтэн ус уухгүй нь тодорхой.

*Ус уух зай хэт холгүй нэгэн жигд зайд байвал тустай.

* 19.00-20.00 цагийн хооронд 2 литр давстай зөөлөн усаар бургуй тавих

* 21.00-22.00 цагт содтой эсвэл давстай халуун бүлээн ваннд 20 минут ороод амрах

* Өглөө сэрмэгц юун түрүүн шинэхэн өглөөдөө талархан,амьсгалаа жигд тайван 4 секунд орчим авах,гаргах дасгал 10-20 удаа хийж цусны эргэлтийг жигдрүүлж дэмжиж өгөөд аажуухан босон халуун бүлээн усаа бэлтгэн бага багаар уугаарай.

Хийж буй хөдөлгөөн бүр тань тайван аажуу байх тусмаа нэн тустай.

* Толгой эргэн дотор муухайрах... гэх мэт хямрал ажиглагдвал Аяга халуун бүлээн усандаа 1 цайны халбага нимбэгний шүүс, 1 цайны халбаганы тал зөгийн балтай хутган тайван уугаад хэсэгхэн хэвтэх эсвэл сууж амраарай. Нимбэг байхгүй нөхцөлд 1 цаны халбага зөгийн бал эсвэл агч модны сируптай ус ууж болно.

* Доороосоо болон бэлхүүсээрээ дулаан хувцаслаарай.

* Хөл шилбэнээсээ даарах,чичрүүдэс хүрэх аваас хөлөө халуун багахан давстай усанд 10 минут орчим дүрээд суугаарай. Ажил дээрээ буй аваас 5 минут орчим босож зогсоод хөлийн өсгий, өлмий дээрээ ээлжлэн зогсох дасгал хийгээд үзээрэй.

* Өөрийн гэдэс хэвлий орчмын эрхтнүүд дээрээ хэрэг болгон анхаарлаа хандуулан мацгийн үйл явц сайн байгаад, мацгийг амжилттай барьж буй өөртөө талархаад өгөөрэй.

* Толгой хүчтэй өвдсөн тохиолдолд гавар түрхвээс тустай

* Мацгийн үед эмээ, спирулинагаа уухаа зогсоогоорой.

 

Ж.Отгонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.