Байцааны дэглэмийн үр дүнд маш хурдан турна

Twitter Print
2021 оны 04-р сар 12-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Байцааг бол оросуудын тахин шүтдэг ногоонуудыг нэг. Амттай, ашигтай, олон янзын эмчилгээний увидастай гээд байцааг магтах олон шалтгаан бий. Харин орчин үед байцаа бас тураах үйлчилгээтэй нь батлагдаад байгаа болохоор төрөл бүрийн тураах болон эмчилгээний дэглэмд байцаа хүндтэй байр суурийг эзэлж байна. Зүгээр л хоолныхоо хачирт будаа төмс, гоймон мэтийг хэрэглэхээ болиод зөвхөн байцаагаар хачирлаад хэвийн хэмжээгээр хооллоход тураад эхэлдэг. Аажмаар найдвартай туръя гэж бодож байвал энэ арга хамгийн тохиромжтой. Харин яаралтай турах гэж байгаа бол доорхи дэглэмийг бариарай.

Хэрэглэх заавар

Дэглэмийн зарчим нь тун энгийн. Бүхий л хоол тань янз бүрээр боловсруулсан төрөл бүрийн сортын байцаа байх юм. Байцааны салатандаа өргөст хэмх хэрчиж нэмж болно. Халбага оливын тосоор амталж болно. Давс л болохгүй. Хааяа ганц өндөг нэмж идэхийг зөвшөөрнө. Оройн хоолондоо 200гр. чанасан мах юмуу загас, нэг аяга тараг ууна. Чихэргүй цай юм, эсвэл кофе зөвхөн өглөө ууна, бусад үед ус ууна.

Үр дүн

10 хоногт 5-7 кг турна. Гэхдээ хэр их илүү жинтэй байснаасаа хамаараад илүү ч турж магад.

Image result for cabbage for losing weight

Давуу талууд

-Байцаанд фосфор, кальци, магни ихээр агуулагддаг учраас булчин, яс, зүрх судасны системд таатай нөлөө үзүүлнэ, цусны даралтыг тогтворжуулна, холестерины хэмжээг бууруулна, элэгийг цэвэршүүлнэ, үс хумсыг бэхжүүлнэ.

-Байцаа, ялангуяа броколли сортын байцаа хорт хавдраас хамгаалах үр дүнтэй нь тогтоогдсон. Мөн хавдар үүсгэгч эстрагенүүдийг саармагжуулан, тэднийг нэгэн маягийн дархлаа болгон хувиргадаг сонин увидастай гэнэ.

-Хэрэв та улирлын чанартай харшлын өвчтэй бол энэ өвчний шинж тэмдгүүдийг дарангуйлан багасгах үйлчилгээ үзүүлнэ.

-Байцаа ходоодонд удаан боловсордог тул энэ дэглэм нэг их өлсгөлөн биш байх болно.

Сул талууд

-Гэдэс цэрдийх, ходоод эвгүйрэх шинж тэмдэг гарах гээд байдаг. Тиймээс, ходоод гэдэсний асуудалгүй эрүүл хүмүүст л тохирдог. Мөн сахарын диабеттай хүмүүст байцаа идэх хориотой байдаг.

-Байцаанд зарим төрлийн амин дэм, эрдэс бодис огт байхгүй тул витамин-комплекс нэмж ууж байх хэрэгтэй болдог.

-Дэглэмийн үед уураг маш бага хэрэглэдэг тул дэглэмээс гарсны дараа уураглаг юм идэх хүсэл их байдгаас хүрсэн үр дүнгээ баллах нь их байдаг.

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.