Биед В12 витамин дутагдвал ядарч сульддаг

Twitter Print
2022 оны 03-р сар 30-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Бид завгүй амьдралдаа нухлагдаж, биеэ өвдөж байсан ч тоохгүй, өвчин намдаах эмээр аргацааж явдаг. Харин ийнхүү үл тоож явсан нь эцэстээ амаа барихад хүргэж, аймшигт өвчнийг бий болгосон байж ч мэдэх юм. Тиймээс аливаа зүйлсийг тоолгүй орхихын оронд, учирыг нь олж, асуудлыг ор мөргүй шийдвэрлэх хэрэгтэй.

Ялангуяа В12 витамины дутагдал нь түгээмэл бөгөөд тодорхой шинж тэмдгүүдийг биед илгээдэг. Харин үүнийг анзаарч зөвөөр шийдвэрлэж чаддаг хүн хэр их байдаг бол? Тэгвэл хамтдаа В12 витамин дутагдлын үед илрэх шинж тэмдгүүдтэй танилцъя.

Энэхүү витамин нь цусны эсийг үйлдвэрлэх, мэдрэлийн эрүүл мэнд, нуклейн хүчлийг уургаар кодлоход чухал үүрэгтэй. Харин тус витамин дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Өтгөн хатах, гүйлгэх
  • Хоолны дуршил буурах
  • Булчин сулрах, гар хөл мэдээ алдах
  • Толгой эргэх, ядрах сульдах
  • Зүрхний цохилт хурдсах, амьсгал тасалдах
  • Арьсны өнгө шаргал, ногоон болох
  • Хараа муудах
  • Сэтгэл гутралд орох, байнга бухимдах, сэтгэцийн эрүүл мэнд асуудалд орно
  • Аман дотор юм гарна
  • Мартамхай болно

Image result for deficiency of b12 vitamin

50 ба түүнээс дээш насны хүмүүс
Бид хөгшрөх тусам бие махбодь хүнснээс витаминыг шингээж авах, үр дүнтэй ашиглах чадвараа алддаг. 50-аас дээш насны хүмүүс В12 витамины түвшинг шалгаж, шаардлагатай бол түүнийг нэмэлтээр хийлгэхийг зөвлөж байна.

Цагаан хоолтон
В12 витамин нь амьтны уурагт агуулагддаг гэдгийг харгалзан үзвэл веган, цагаан хоолтнууд хоол тэжээлийн дутагдалд орохгүйн тулд нэмэлт тэжээл авах ёстой. Хоол боловсруулах систем болон шингээх чадвар сайтай хүмүүс ч эрсдэлд ордог.

В12 витамины дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

В12 витамины дутагдлыг сүүн бүтээгдэхүүн, өндөг, далайн хоол, мах, шувууны маханд суурилсан эрүүл, тэнцвэртэй хоол хүнсээр хооллон нөхөж болно.  Сүүн бүтээгдэхүүн, өндөг иддэг цагаан хоолтнууд В12 витаминаар баяжуулсан үр тариа, байгалийн нэмэлт тэжээл хэрэглэхийг зөвлөж байна.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.